СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ТУХАЙ МЭДЭГДЛИЙГ АРДЧИЛСАН НАМААС ГАРГАЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/11/07

Өнөөдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Баасанжавын Зориг мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэл нь ардчилал, шударга ёс, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харш, Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ Монгол Улс умартсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, шүүгчийн тангараг зөрчсөн хариуцлагагүй мэдэгдэл боллоо.

Монголын ард түмэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон ардчилсан Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан билээ.  

Аливаа шүүх хуралдааныг нээлттэй, эсхүл хаалттай явуулахыг шүүгч биш гагцхүү хууль шийддэг. Харин шүүгч нь гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1-д “Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлгийг нээлттэй явуулна.” гэж хоёрдмол утгагүйгээр заасан.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11-р зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” хэрэг болон өөр хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгажээ. Эрүүгийн хуулийн 2.1.1-д зааснаар  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тус бүрдээ гэмт хэрэгт тооцогддог.

Гэтэл төрийн нууцад хамааралгүй хэргийг хаалттай явуулах хэрэгт нь хамааруулан, улмаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар шийдвэрлэсэн нь төрийн нууцад хамаарах хэргийг л хаалттай явуулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1 дэх заалтыг зөрчиж байгаа гэдгийг урьдчилан сануулж байна.

Хохирогч, гэрчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс сануулж байна.

Эх орондоо эрх зүйт төрийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиулах үйлсэд шүүх засаглалын гүйцэтгэх үүрэг нэн чухал бөгөөд аливаа хэрэгт үзэмж, улс төрийн нөлөөллөөс ангид хууль дээдлэн хандахыг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ШААРДАЖ байна.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06