УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНТОЙ УУЛЗЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/11/07

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой өнөөдөр /2024.11.05/ уулзлаа.


УИХ-ын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрүүл хөрсөнд ургасан эх орны хүнсний ногоогоор иргэдээ хангах зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн тариаланг нэн тэргүүнд дэмжих шаардлагатай байгааг дурдаад, энэ хүрээнд хүлэмжийг олноор байгуулах, мэргэжилтнүүдийг сургах талаар холбогдох яамны албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар товч мэдээлсэн. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн оношилгооны төвүүд байгуулах асуудлыг хөндөж, ингэснээр нийслэлд ирж эмчлүүлэх хөдөлгөөн багасч эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Гагцхүү бүсийн оношилгооны төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудал тулгарч байгааг тэрбээр тодотгоод, ялангуяа алслагдсан баруун бүс нутагт эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх нэн шаардлагатай байгааг онцолсон. Байнгын хорооны дарга дээрх хоёр асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүслээ.


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, газар тариалан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг дурдаад, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулахад хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Манай улсын Эрүүл мэнд, халамжийн яам, Эрүүл мэндийн сангийн дэмжлэгтэйгээр зүүн бүсийн аймгуудад зарим халдварт өвчний судалгаа хийх зэргээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-аас шууд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээг Эрүүл мэндийн яамтай байгуулан ажиллаж эхэлсэн. Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртээмжгүй учраас дараагийн шатлалын эмнэлгийн ачаалал нэмэгдэж, иргэдийн санхүү, эдийн засагт хүндээр тусаж байгааг ойлгож байна.

Бүсийн төвүүдийн эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарч, хамтран ажиллах боломжийг буй болгоход Элчин сайдын хувьд хичээн ажиллах болно гэлээ. Мөн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран газар тариалангийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж буйг тодотгоод, энэхүү хамтын ажиллагааг хүлэмжийн тариалан эрхлэхэд чиглүүлэхэд анхаарахаас гадна энэ талаарх хөрөнгө оруулалтыг судлан хамтын ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06