Л.ЭНХ-АМАГЛАН: АХМАДУУДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛЖ, АСАРГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2024/10/22

Ахмад настны асаргаа, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын удирдлагууд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Геринтологийн үндэсний төв зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан уулзлаа.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжих чиглэлээр үндсэн 5 зорилт туссан.

   Үүний нэг нь ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих юм.


Монгол Улсад Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Ачлалт хүүхдүүд ТББ ахмадын асаргаа сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн өдрөөр харах, гэрийн асрамж, түр байршуулан асрах зэрэг үйлчилгээг хувийн хэвшлийнхэн маань хэрэгжүүлээд эхэлжээ.Үүн дээр хувийн хэвшлээ дэмжиж, үйлчилгээг нь тарифжуулах, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сантай уялдуулж даатгалаараа санхүүждэг, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.

 Цаашдаа урт хугацааны асрамжийн үйлчилгээний үндэсний тогтолцоотой болно. Мөн ахмадуудынхаа эрсдэлийн илрүүлгийг орон даяар зохион байгуулж, эрхзүйн зохицуулалтуудаа өөрчилж, ахмадууд асрах, сувилах чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилчдаа бэлтгэнэ. Ахмадын хөгжлийн төвүүдийг аймаг, сум, дүүрэг бүрд одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан байгуулж, идэвхтэй насжилт, хөгжил оролцоог нь дэмжинэ.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06