МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/10/01

МАН-ын бүлэг: Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон мега төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

     УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.10.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуулийн онцлог нь Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төлөвлөлттэй оруулж ирлээ. Хоёрдугаарт, нийслэл дэх тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Цаашлаад хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих чиглэлд татварын таатай бодлого хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг бүлгийн гишүүд дэмжлээ. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 2025 онд 4 төслийг хэрэгжүүлэхээр танилцуулсан. Тодруулбал, Гашуунсухайт-Ганц модны төмөр зам, Монгол Францын хамтарсан ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станциудыг 2025 онд хэрэгжүүлэхээр холбогдох баримт бичигт оруулж ирснийг бүлгийн гишүүд дэмжлээ” гэв. 

Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д есдүгээр сард өргөн барьсан. Засгийн газар, Сангийн яам, нийслэл, УИХ-аас бүтэн сарын хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч Төсвийн тухай хуулийг олон нийтэд таниулах чиглэлд нийт 10 гаруй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ирэх оны төсөвт бүсчилсэн хөгжлийн хүрээнд 38 төсөл шинээр хэрэгжүүлж, 602 төслийг  үргэлжлүүлнэ. Ингэснээр нийт 61 цэцэрлэг, 90 сургууль, 32 эмнэлэг шинээр ашиглалтад орно. Төсөв хэлэлцэж эхлэх үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн хүлээлт бол ирэх жилийн татварын бодлого байдаг. Маш тодорхой татварын гурван бодлого танилцуулж байгаа. Жишээлбэл, бүсчилсэн хөгжлийн хүрээнд татварын ялгаатай бодлого баримталж болно. Бүсчилсэн хөгжлийг УИХ-ын 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөрт тодорхой зааж тусгасан. Бүсчиллээр ямар аймгуудад татварын бодлогыг хөдөлгөх талаар төсөлд тусгасан. Мөн технологийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг бүрэн чөлөөлж байгаа. Зарчмын нэг томоохон өөрчлөлт нь  аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтад хандив, тусламж үзүүлсэн бол тухайн компанийн жилийн орлогын 1 хувиар хязгаарлаж татвараас нь чөлөөлөх хуулийн заалттай болж байгаа. Үүнд соёл, спорт, ногоон байгууламж зэрэг зардлыг тайлагнаад татвараас чөлөөлж болно” гэж танилцуулав.  




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06