АХБ: ИРЭХ ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 6 ХУВЬ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/09/25

Азийн хөгжлийн банк "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайланг өнөөдөр танилцуулав. Энэ үеэр Монголын эдийн засгийн төлөвийг ч танилцууллаа.

Гадаад эрэлт өсч, дотоодын хэрэглээ, Засгийн газрын зардал нэмэгдэж, манай эдийн засаг тогтвортой өсөж байна. Иймд Азийн хөгжлийн банк энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн таамаглалаа өсгөжээ.

Тэд 2024 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монголын эдийн засаг 2024 онд 5.5 хувиар өснө гэж тооцоолсон. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 4.1 хувиар өснө гэж таамагласнаас нэмэгдсэн байна.

Харин ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6.0 хувь хэвээр үлдээжээ. Эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарууд, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт цаашид ч дэмжих төлөвтэй байна. Харин Сангийн яам ирэх оны эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэсэн юм. Инфляц 7.2 хувьд хүрэх төлөвтэй.

“Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст үргэлжилсээр байгаа нь сайн мэдээ юм. Ирээдүйд тохиож болзошгүй цочролоос хамгаалах нөөц бий болгох, өргөн цар хүрээтэй, төрөлжсөн эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалт хийхэд өсөлтийн мөчлөгийг чиглүүлэх нь чухал " гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэллээ.

Уул уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ онд өндөр байна. Уул уурхайн олборлолтыг даган экспорт нэмэгдэж, тухайлбал нүүрсний экспорт 2024 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 37.6 хувиар өсжээ.

Энэ нь төсвийн орлого нэмэгдэж, үйлчилгээний салбарууд өсөхөд, тэр дундаа ачаа тээврийн салбарт өсөлт гарахад нөлөөлжээ. Мөн инфляц буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дотоодын эрэлт өссөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна. 

Инфляц мэдэгдэхүйц буурч, төв банкны зорилтот түвшинд багтаж байна. Хэрэглээний үнэ энэ онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь дөрөвдүгээр сарын таамаглалаас бага зэрэг доогуур байна.

Харин ирэх онд инфляц өмнө төсөөлснөөс нэмэгдэж, 7.2 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь дотоодын эрэлт, төсвийн зардал нэмэгдсэн зэргээс шалтгаалжээ.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гаргах түүхий эдийн экспортын эрэлт буурах, Оюутолгой уурхайн олборлолт саарах, геополитикийн хурцадмал байдал болон цаг уурын нөлөөллөөс шалтгаалан барааны үнэ буурах, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах зэрэг болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06