ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭВЭРТ ГАРСАН БАГШ НАР БОЛОН ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДЫГ ДАДЛАГАЖУУЛАГЧ БАГШААР АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/18

2024 оны наймдугаар сарын судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулиудад бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байгаа аж. Иймд багш нарын дутлыг нөхөх зорилгоор математикч, физикч, химич, нагли хэлний орчуулагч зэрэг мэргэжил эзэмшсэн хүмүүсийг багшлах эрхийн 45 хоногийн сургалтад хамруулаад багшлуулах асуудлыг боловсролын яамнаас хөндөх болсон. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Багшлах хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлээд байна.
1.    Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах
2.    Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах
3.    Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд  татан оролцуулах
4.    Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах
5.    Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
6.    Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах
Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06