УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТҮВШИН КВОТ ОЛГОСОН МАН-ДАА ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДЛАА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/08/16

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон парламент, хамтарсан засгийн газрын эхний ажил төсвийн тодотгол байлаа.

Гурван намын төлөөллөөс бүрдсэн “Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газар энэ долоо хоногт 2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган хуралдаж, нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.

Энэ парламентын гишүүдийн дийлэнх нь шинээр сонгогдсон тул ажилтайгаа танилцах, чуулган болон байнгын хороодын хуралдаанууддаа орж сурах, хэлэлцэх асуудлуудтай танилцах, судлах гээд гишүүд, туслахгүй төрийн ордонд түм түжигнэж, бум бужигнаж байна.

Яаралтай горимоор орж ирсэн дээрх чухал асуудлуудад ямар байр суурьтай байгаа талаар зарим гишүүдээс тодруулахад “Одоогоор ямар нэг байр суурь тодорхойгүй байна” гэх шоконд ормоор хариултыг хээв нэг хэлээд зогсож буй гишүүн ч таарав. Магадгүй бусдынхаа байр суурийг харж байгаад дотроос нь нэг оновчтой хариулт барьж авахаараа хэлэх бололтой.

Д.ЭНХТҮВШИН: МАН ХИЙХГҮЙ БОЛ ХУДЛАА АМЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙСАН ЮМ БЭ?

Харин бизнес эрхлэгчдийн төлөөлөл, МАН-ын жагсаалтын №9 Д.Энхтүвшин засгийн газрын мөрийн хөтөлбөр болон төсвийн тодотгол дээр бизнес эрхлэгчдэд чиглэсэн бодитой зүйл байхгүй байгааг хэлээд, сонгуулийн үеэр эдийн засгийг хамгаалах болон бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр амлаж байсан зүйлсийг хэрэгжүүлэхгүй байсан бол худлаа хэлэх шаардлагагүй байсан юм хэмээн шүүмжлэлтэй хандав. Тэрбээр,

“Энэ удаагийн ээлжит бус чуулганаар үндсэн 2 асуудал хэлэлцэж байгаа. Нэгдүгээрт, хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөр. Энэ мөрийн хөтөлбөрт төсөөлж байснаас өөр өөрчлөлтүүд байгаа харагдсан. Мөн нэлээн заалтуудыг ерөнхийлсөн байна. Тухайлбал эрх барьж байгаа МАН-ын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөр дээрээ тодорхой зүйлсүүдийг амлаж байсан. Ялангуяа хувийн хэвшилтэй холбоотой. 

Жишээлбэл одоо ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээг 25-аас хэтрүүлэхгүй, гадаад өрийн хэмжээг 40%-аас хэтрүүлэхгүй, эдийн засгийн өсөлтийг 7%-аас буулгахгүй, зээлийн хүүг нэг оронтой тоонд байлгана ,гэх мэтчилнээр заалтууд оруулсан. 

Энэ нь бид нарт итгэл найдвар төрүүлж байсан. Хувийн хэвшлийг нэлээн дэмжих нь, эдийн засгийн өсөлтийг төрийн зардлын өсөлтөөр биш, гадаадын зээл тусламжаараар биш, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байж эдийн засгийн өсөлтийг хангах юм байна гэсэн ийм хүлээлт байсан.

Гэхдээ саяын оруулж ирж байгаа төслүүдийг харахад яг энэ зүйлүүд нь хасагдчихсан, байхгүй байна. Тэгээд яахав ажлын байдлаар дараа нь оруулж болно гэж байна. Гэхдээ тодорхой заачихсан үзүүлэлтүүд нь төсөв, төсвийн асуудалтай уялдаад ирэхээр бас боломжгүй харагдаж байна. Тиймээс нэлээн гайхаж байгаа. Хэрвээ боломжгүй байсан юм бол сонгуулиар тийм асуудал ярих шаардлагагүй байсан.

Одоо оруулж ирж байгаа төслөөс харахад буцаад л яг байдгаараа, эдийн засаг дахь төр давамгайлсан энэ байдлаар явах юм байна. Төсвийн зарлагууд бас тодорхой хэмжээгээр нэмэгдээд явна. Тэр хэмжээгээр татвар хураамж ч гэсэн багасах хүлээлт бол бага харагдаж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн хувьд анхаарах хэрэгтэй. Засгийн мөрийн хөтөлбөр дээр бусад намууд ч гэсэн анхаарах хэрэгтэй санагдаж байна. Уг нь бол баруун төвийн үзэлтэй АН, Хүн нам энэ засагт хамтарч байгаагийн нэг гол давуу тал нь Ардын намын энэ барууны шинжтэй, төрийг жижигхэн болгох гэсэн, хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн энэ гол бодлогын үзүүлэлтүүдийг нь дэмжиж өгөөд явах байтал бүүр эсрэгээр нь ингээд нийлээд төрөө илүү том болгох гэж байгаа юм шиг, хувийн хэвшлийг дэмжих зарим заалтуудыг аваад хаячихсан нь таалагдахгүй байгаа.” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06