С.ОДОНТУЯА: "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД АУДИТ ХИЙЛГЭНЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/08/13

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр /2024.08.13/ Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын сайдуудтай цуврал уулзалт хийж хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг шийдвэрдлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, томоохон шинэчлэлийг хийхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хангалтгүй байгааг дурдахын зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн орд ашиглах, цаашлаад баяжуулах үйлдвэр барьж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж буйг онцлоод салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.

Түүнчлэн  Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаанаар байгаль орчны салбарын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, усны нөөц, бохирдол, ашиглалтын байдал, ан агнуурын бодлого, геологи, уул уурхайн эрэл хайгуул ашиглалтад тавьж буй байгаль орчны хяналтын явц, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар тус Байнгын хорооноос мэдээлэл сонсох тул салбарын яаманд бэлтгэл хангах чиглэл өглөө.  

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хангалтгүй байгаатай санал нэг байгаагаа илэрхийлээд энэ асуудалд аудит хийлгэхээр төлөвлөсөн гэв. Мөн байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байгаа тул тус яаман дээр Ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж эхэлснийг дурдаад цаашид Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар салбарын хууль тогтоомжийг хэлэлцүүлэх саналаа өгч, байгаль орчны эрх зүйн орчныг сайжруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллахаа С.Одонтуяа сайд илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06