НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЧУ ДОНГИУ НААДМЫН ХҮНДЭТ ЗОЧНООР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

admin@Rec.mn
2024/07/08

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА (ХХААБ)-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЧУ ДОНГИУ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН УРИЛГААР МОНГОЛ УЛСАД 2024 ОНЫ 7 ДУГААР САРЫН 10-12-НЫ ӨДРҮҮДЭД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ. ДР. ЧУ ДОНГИУ НЬ ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЛБЫГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ  МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БАЙГАА АНХНЫ АЙЛЧЛАЛ НЬ БӨГӨӨД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ЮМ.

Айлчлалын үеэр Др. Чу Донгиу Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд болон холбогдох яамдын сайд нартай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоог бий болгох чиглэлд Монгол Улс болон ХХААБ-ын хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцоно.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг онцгойлж, тэдний оруулж буй хувь нэмрийг тодотгон эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтын талаар ярилцах юм. ХХААБ-ын Ерөнхий захирлын айлчлал нь Монгол Улсад хүнсний хангамжийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгахын сацуу эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн хөгжилд оруулах хувь нэмэр болон үр өгөөжийг нь ижил тэгш хүртдэг боломжийг бататгах цаашдын хамтын ажиллагааг бий болгох юм.

Монгол Улс 1973 онд ХХААБ-ын гишүүнээр элссэн бөгөөд ХХААБ-ын Бээжин дэх төлөөлөгч Монголын асуудлыг хамаарч байгаад 2018 онд Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч томилогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс болон ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжин тэлж, найдвартай түншэл бий болгосны зэрэгцээ ХХААБ нь Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх, инновац болон технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмжин ажиллаж байна. ХХААБ-ын хэрэгжүүлсэн олон чиглэлийн төсөл, хөтөлбөр нь монголчуудын амьжиргаа, сайн сайхан байдлын үндэс болсон, байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгсөөр буй билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06