БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАСАГ Г.АРИУНБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ "БАЯН" ӨНДӨГНИЙ ҮЙЛДВЭРТ ТУСЛААЧ ГЭЖ ГУЙЛАА

admin@Rec.mn
2024/06/05

Төв аймгийн Баянчандмань сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг НВЦ группийн "Баян" өндөгний үйлдвэрт гал гарч, шувуу үржүүлгийн гурав, оффисын нэг барилга шатсан.

Уг гал түймрийн хор хөнөөл, хохирол гамшигтай холбогдуулж, Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд МУ-ын ерөнхийлөгчид хандаж, тусламж хүслээ.

Тодруулбал тэрбээр өөрийн нүүр номдоо,

"Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа

Таныг хүндэтгэн төв аймгийн Баянчандмань сумын засаг дарга би цахим сүлжээнд хүсэлт хүргүүлж байна. Хүлээн авна уу. Тус сумын үндсэн аж ахуй нэгж болох "Баян" өндөгний үйлдвэр 2024.06.04-нд галын гамшигт өртлөө. Таны санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд эх орондоо өндөгний үйлдвэрийн төрлөөр Монгол улсын 50 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж зүтгэж ирсэн байдаг билээ. Үйлдвэр шатах үеийн цаг хугацаанд компани үе үеийн удирдлагууд болон тус компанид ажилладаг 200 гаруй ажилчид үйлдвэрээ аврахын тулд галын өөдөөс сөрж тэмцэж байгаа мөчийг та төсөөлнө биз ээ.

Манай сум 1200 өрхтэй үүнээс тогтмол 200 гаруй өрх энэ үйлдвэрийн үр шимээр амьдарч ажилладаг давхардсан тоогоор буюу цаг үеийн түр ажлаар жилдээ 350 орчим иргэн тэдгээрийг дагалдсан өрхүүд ажил амьдралын эх үүсвэр болж энэ цаг үед цалингаас гадна олон төрлийн хангамжаар сайхан амьдарч байсан.

Тухайн үйлдвэр маань сум орон нутагтаа нягт холбоо уялдаатай байж олон сайхан ажил хийж орон нутагт ээлтэй ханддаг талаар таныг 2023 оны намар ирэхэд танд илэрхийлж байлаа.

Одоо та бидэнд хамгийн их хэрэгтэй үе болоод байна. Зав тань болдог бол газар дээр нь үзэж танилцаж тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн болгох тал дээр туслалцаа хүсч байна. Уг бичвэр маань танд хүрч таныг арга хэмжээ авна гэж найдаж байна. Уг бичвэр маань танд хүрч, арга хэмжээ авна гэж найдаж байна.

Таныг хүндэтгэн тусламж хүссэн хүсэлтийг маань олон түмэн минь цааш түгээж өгөөрэй. Утаан дундах улсын далбаа шатахыг, уйгагүй хөдөлмөрийн үр болсон үйлдвэрээ шатахыг, одоо зээлээ яаж төлнөө гэх иргэдээ сонсоход сэтгэл зүрх эмтрэн байлаа. Энэ асуудал бол таны санаачилсан хүнсний хувьсгалын хүрээ мөнөөсөө мөн билээ.

Таныг хүндэтгэсэн Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06