БЭЭЖИН, ФУКУОК, ХОНГ КОНГ ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧИД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 66 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/05/14

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний улиралд 411.8 мянга (давхардсан тоогоор)-д хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 93.4 (29.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 8.3 (2.1 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Бээжин, Токио, Хайлаар чиглэлийн зорчигчдын тоо нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний улиралд 314.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 85.4 (37.2 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Ийнхүү өсөхөд, Бээжин чиглэлийн  зорчигч 40 мянга, Фукуок чиглэлийн зорчигч 13.8 мянга, Хонг Конг чиглэлийн зорчигч 12.3 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 97.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 8 (9 хувь) мянган хүнээр нэмэгджээ. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний улиралд 211.6   тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. 

Харин агаарын тээврийн тухайд энэ оны эхний улиралд 2.2 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6 (0.4 хувь) тонноор багассан байна. 

Агаарын тээврээр оны эхний улиралд дотоодод 5.5 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (51.4 хувь) тонноор өсөж, олон улсад тээсэн ачаа 2.2 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.4 (0.5 хувь) тонноор багассан байна. Агаараар тээсэн ачаа өмнөх улирлынхаас 0.4 (15.4 хувь) мянган тонноор багасахад олон улсад тээсэн ачаа 15.5 хувиар буурсан нь нөлөөлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06