Э.БОЛОРМАА: ОЛИМПЫН ТЭМЦЭЭНД Ч УЛС ОРНУУД ИЖИЛСЭЖ БИД БАХАРХАН ХАРЖ СУУДАГ ШҮҮ ДЭЭ

admin@Rec.mn
2024/05/09

Цахим орчинд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн улаан дээлээр жигдэрсэн эмэгтэйчүүдтэй хамт авахуулсан зураг цацагдаж, шүүмжлэл дагуулсан. Энэ талаар Э.Болормаа албан ёсоор тайлбар хийжээ.

 Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудсандаа, "Сошиал ертөнцөөр гэнэт л эмэгтэйчүүдтэй авхуулсан зургийг минь зохион байгуулалттай мэт тал талд тавьж янз бүрээр л шүүмжлэлд өртөж байх шиг байна. Нэг их эмзэглээд байх зүйл үгүй ч албан ёсны тайлбар хэлэх нь зүйтэй байх. Юуны өмнө надаас болж энэ их улс төржилтөд өртөн зураг нь харлуулагдаж байгаа Булган сумынхаа хөдөлмөрч, малчин эмэгтэйчүүдээсээ уучлалт хүсье.

Та бүхний сайхан зохион байгуулсан энэ арга хэмжээнд хоёр жил дараалан оролцож, мэдээлэл өгөх нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ сонгуулийн жил ингэнэ чинээ даанч тооцоолсонгүй ээ. 

Олон суманд хавар малчин эмэгтэйчүүдийн арга хэмжээг сум орон нутгууд зохион байгуулдаг. Манай Булган сум үүнийг уламжлал болгон жил бүр хийдэг.

Аймгийн эмэгтэй Засаг даргын хувьд ер нь болж л өгвөл сумдын эмэгтэйчүүдийн арга хэмжээнүүдэд өөрийн биеэр очиж хүндэтгэл үзүүлэхийг хичээдэг. 

 Хөдөөгийн ахуй, соёлоос хол байгаа хүмүүст иймэрхүү уулзалтууд сонин харагдаж магадгүй ээ. Манай улсын нийт ажиллах хүчний 54 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт ажилладаг, нийт сумдын 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байдаг юм шүү. Энэ бол бидний өв соёл төдийгүй, нийгэм эдийн засгийн хувьд томоохон салбар. Ийм уулзалтуудаар өмнө тулгарч байгаа бэрхшээл, шийдлүүдээ ярилцах боломж гардаг. За тэгээд жилд нэг удаа болж байгаа чуулга уулзалтад эмэгтэйчүүд маань гоёод ирэх нь мэдээж сайхан. Дэлхийн хаана ч нэг баг, нэг хамт олон ижилсэж бахархдаг шүү дээ. Олимпын тэмцээнд ч улс орнууд ижилсэж бид бахархан харж суудаг шүү дээ. Тэрнээс би ч юм уу төр засаг ингэж хувцасла тэгж хувцасла гэж байгаа зүйл үгүй.

Тийм цаг хугацаа ч өнгөрсөн.

Харин өөрийн дураар ижилсэж байгаа хүмүүсийг бид шүүмжлэх нь өөрөө хүний эрх, эрх чөлөө, ардчиллын мэдрэмжгүй байх гэж хувьдаа бодож байна.

Сонгуулийн жил ийм аймар улс төржиж, Монгол ахуй руугаа, эмэгтэйчүүд рүүгээ ингэж дайрна гэж төсөөлсөнгүй.

Уул нь яг адил арга хэмжээн дээр эрэгтэй дарга, сайд нар оролцоод нээх сүртэй шүүмжлүүлээд байхгүй л байх шиг байна. За тэр ч яах вэ, эмэгтэй улс төрч хүний туулдаг л зам юм байлгүй. Харин ирээдүйд бусад залуу эмэгтэйчүүд ийм дайралтад битгий өртөөсэй л гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. 

Ижилссэн хувцастай хүмүүстэй битгий зураг авхуулаарай гээд зарим хүмүүс зөвлөөд байна. Аймгийн анхны эмэгтэй Засаг дарга гэж намайг тоож зураг авхуулъя гэсэн эмэгтэйчүүдтэй ямар ч хувцастай байсан хамаагүй зураг авхуулна л гэлээ.

Улс төр, ПР, имиджийн хувьд зөв ч юм уу буруу ч юм уу бүү мэд" гэх агуулгатай тайлбар гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06