ХЭҮК: ЭЛСЭГЧИЙГ БҮРТГЭХДЭЭ БАЙРНЫ ОРДЕР ШААРДДАГ НЬ НОЦТОЙ ЗӨРЧИЛ

admin@Rec.mn
2024/05/09

Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос өнөөдөр /2024.05.09/ Захиргааны хэм хэмжээний зарим акт нь Монгол Улсын хуулиас давсан, хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ЫН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ЁНДОНЖАМЦ:

-ХЭҮК-т захиргааны хэм хэмжээний акт нь хүний эрх зөрчиж байна гэдэг гомдол мэдээллийг иргэдээс ирүүлдэг. Жишээ дурдвал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2021 онд 50 дугаар тогтоолоор дархан бэрд энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам баталсан. Энэ нь хүнийг хүйсээр ялгаварласан, Жендерийн ялгаварлан гадуурхалтыг бий болгосон шийдвэр байсан тул холбогдох  журмынг хүчингүй болгож шийдвэрлэж байсан.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны Covid-19-ийн үед иргэдийг тусгаарлах ажиглах түр журмаар тогтоосон тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоосон арга хэмжээ мөн гэж үзээд энэ журмыг Цар тахлын хуульд нийцүүлэх арга хэмжээ авч, захиргааны хэм хэмжээний улсын актад бртгүүлэх шаардлага хүргүүлж байсан. Холбогдох журмыг бүртгүүлсний дараа гомдол гаргагч иргэнийг үндэслэлгүйгээр тугсаарлан, төлбөр авсан асуудлыг барагдуулах шаардлага хүргүүлж байсан.

2008 онд баталсан Төрийн ордны хамгаалалтын журамтай холбоотой гомдол ирсэн. Төрийн ордны аюулгүй байдлын хамгаалалт үйлчилгээг зохицуулсан журам батлах ёстой байтал иргэдийн хувцаслалтын талаар нарийвчлан зохицуулсан нь холбогдох хуулийн зүйл заалтыг буруу ойлгож журмаа баталсан байсан. Тиймээс энэ асуудалтай холбогдуулж, холбогдох арга хэмжээг авч, хууль журмыг зөв ойлгож хэрэгжүүлэх, нийтэд ойлгомжтой нээлттэй мэдээлэх захиргааны хэм хэмжээний актыг Улсын санд бүртгүүлж, дагаж мөрдөхийг зөвлөсөн.

Нийслэлийн боловсролын газрын дарга 2019 оны 45 дугаар тушаалаар элсэлт зохион байгуулах тухай журам баталсан байсан.

Журмын 4.4-т Оршин суугаа газраа нэгээс доошгүй жил оршин суусан байх. Элсэгчийг бүртгэхдээ байрны ордерыг эх хувиар нь авч ирэх, ордерын эзэмшигч нь эцэг, эхийнх нь аль нэгийнх нь нэр дээр байх зэрэг үл хөдлөх хөрөнгийн лавлагаа шаардсан журам баталсан байсан нь хүүхдийг оршин суугаа газар, эд хөрөнгөөр нь ялгаварласан хүний эрхийн зөрчил байсан тул зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулсан.

Захиргааны хэм хэмжээтэй холбогдон гарч байгаа нийтлэг зөрчил нь Улсын нэгдсэн санд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэлгүй мөрддөг, тухайн захиргааны хэм хэмжээний актыг боловсхруулахдаа хууль тогтоомжоо сайтар судалдаггүй, боловсруулалтад анхаардаггүй, нөлөөллийн шинжилгээг бодитой хийдэггүй, нөлөөллийн шинжилгээ хийх хүний нөөц дутагдалтай. Нарийн мэргэжлийн судлаачаар шинжлүүлдэггүй. Нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан захиргааны хэмжэний актыг Хууль зүй дотоод хэргийн яамаар хянуулдаггүй, бүртгүүлдэггүй. Монгол Улсын хуулиас давсан зарим зохицуулалтыг захиргааны эрхийн актад тусгадаг. Хүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарладаг, хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслээд захиргааны хэм хэмжээний акт гаргадаг нийтлэг зөрчил байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06