ЗГ: ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ КВОТГҮЙ БОЛЖ, ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭДЭД ЗЭЭЛ ОЛГОХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/05/01

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар түүхэн тогтоол батлагдлаа. Үндсэний баялагийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.

Үндэсний баялгийн сан нь

  • Ирээдүйн өв сан,
  • Хуримтлалын сан /эрүүл мэнд боловсрол орон сууцад ашиглана/,
  • Хөгжлийн сан /дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт оруулсан том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ/ гурван сангаас бүрдэж байгаа.

Өнөөдөр Засгийн газрын тогтоолоор хуримтлалын санд онцлох тогтоол батлагдаж 2023 онд орлого бүрдүүлэх үүрэг бүхий "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нэр дээр 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх төрийн өмчит компаниудын 34 хувийн ноогдол ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх эх үүсвэрийг уг санд хуримтлуулж тэр даруйд орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улс хамгийн өндөр ипотек гаргаж байсан буюу ковид 19 халдварын үе 2021, 2022 онд 750 тэрбум төгрөг гаргаж байсан. Энэ жил Монголбанкны тооцоолсноор төв банк 500 хүртэл тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг хүртэл нэмээд дээр дурдсан ноогдол ашгийн 500 тэрбум төгрөгийг нэмэгдүүлбэл нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна гэсэн үг. Энэ нь хэзээ ч хуримтлуулж байгаагүй боломж. Арилжааны банкуудаас судалгаа авахад 17 мянган иргэний хүсэлт судлагдаж байна. Жилд 5-6 мянган зээл гардаг. Эх үүсвэрийг нэмэгдүүлбэл иргэд банкны шалгуур хангаснаар 10 мянган иргэн орон сууцтай болох боломжтой тогтоол батлагдлаа. Ирэх даваа гарагаас сангууд нээгдсэн. Төв банк эх үүсвэрүүдээ удирдаж банкуудад хуваарилалт хийнэ" гэлээ.

Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарч байна. Урд өмнө нь 750 тэрбум төгрөг ипотект зарцуулагддаг байсан. Орлогын эх үүсвэр хангалттай биш учир квоттой явж ирсэн. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор орон сууцны ипотекийн зээл квот арилж байна гэсэн үг. Орон сууцныхаа хүсэлтийг өгөөд шаардлага хангаж байгаа иргэн бүр энэ зээлд хамрагдах нөхцөл нь нээгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06