МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН САЙДААР НЯМААГИЙН ЭНХБОЛДЫГ ТОМИЛОХ ЭСЭХ АСУУДЛЫГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

Г.ЦЭРЭНДУЛАМ
Өчигдөр

Элчин сайд нарыг эргүүлэн татах болон томилох саналыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын ерөнхийлөгчөөс

  • Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Бадралыг эргүүлэн татаж, түүний оронд Н.Энхболдыг
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Д.Энхтайвныг
  • Монгол Улсаас бүгд найрамдах Узбекистан улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар Д.Батбаатарыг томилох саналыг гаргасныг ЕТГ-ын дарга Я.Содбаатар өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан.

Эргүүлэн татагдаж буй элчин сайд Т.Бадралын хувьд томилолтын хугацаа дууссан аж.

Харин БНИндонез улсын нийслэл Жакарт хотноо Монгол Улс элчин сайдын яамаа нээн ажиллууллахаар УИХ-ын 2013 оны 6 дугаар сарйын 7-ны өдрийн 43-р тогтоол шийдвэрлэн 2014-2017 онд үйл ажиллагаа эрхлэн явуулсан боловч эдийн засаг, санхүүжилтээс шалтгаалан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 2-р сарын 1-ний өдрийн хуралдаанаараа тус элчин сайдын яамыг бүрх мөсөн татан буулгахгүйгээр санхүүжилтийг нь зогсоож, санхүүгийн бололцоотой болсон үед сэргээн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Индонез улсад суух элчин сайдын яамыг 2024 оноос сэргээхээр төлөвлөж айлын талаас зохих зөвшөөрлийг авсан тул ийнхүү элчин сайдыг томилохоор Ерөнхийлөгч санал болгож буй нь энэ аж.

Бүгд найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотод элчин сайдын яамаа нээн ажиллуулахаар УИХ 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус улсад суух элчин сайдыг мөн томилохоор санал болгосон. 

Уг асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай горимоор шийдвэрлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06