О.БАТНАЙРАМДАЛ: БЗС-ИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ТАВХАН ХУВЬТАЙ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/22

О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн асуудлаар Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргалаа. Энэ үеэрээ тэрбээр, 

- "2021 онд УИХ-аас дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн даатгалын баталгааны тухай хууль баталсан. энэ хуулийн 8.8-д тухайн суралцагч татвар төлөгчдийн мөнгөөс зээл авч сурсан бол түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгохыг УИХ-ын журмаар зохицуулна гэсэн байдаг. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгийг зээл болгож авсан бол чөлөөлөх эрх нь улсын их хуралд байгаа, хуулиараа. Гэтэл ерөнхий сайддаа ч хэлэлгүйгээр боловсролын сайд өөрөө дур мэдэн тушаал гаргаж маш олон хүүхдүүдийг чөлөөлсөн байдаг. Энэ бол маш олон жууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэл. 

Энэ дээр нам хамаарахгүй Л.Гантөмөр сайдаас авахуулаад өнөөдөр Л.Энх-Амгалан сайдын чөлөөлөлтүүд бүгд тухайн үедээ Гантөмөр сайдын тушаалыг үг үсэггүйгээр хуулж дараа дараагийн чөлөөлөлтүүд хийгдсэн байдаг.

Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээснээс хойш 5-6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад, тав дахин нэмэгдсэн дүн гарч байгаа. Тодруулбал энэ асуудал сөхөгдсөнөөс хойш өндөр албан тушаалтнууд өөрсдийнхөө болон хүүхдийнхээ ч юмуу, хамаарал бүхий этгээдийнхээ зээлийг төлсөн. Гэхдээ нийт төлөгдөх ёстой 360 тэрбумаас аваад үзэхэд дөнгөж 5-хан хувьтай эргэн төлөгдсөн гэсэн үг. Үлдсэн 95 хувь нь одоог хүртэл төлөгдөөгүй байна. Сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдлээ. БЗС-тай холбоотой горилогчид ёс зүйн манлайлал үзүүлж, өрөө төлчихөөд тойрогтоо оч. Төлөхдөө хүүтэй нь төл." гэсэн байр суурийг илэрхийллээ.

мөн тэрбээр "Би УИХ-д нэр дэвшинэ. Л.Гантөмөрийн дэвшсэн тойрогт дэвшинэ" хэмээлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06