Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА ЭТГЭЭДИЙГ АТГ-Т ХАНДАН ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Э.ТУНГАЛАГ
2024/04/16

Хүнсний дэлгүүр, караоке, зочид буудал, зоогийн газар, үсчин, кофе шоп гээд олон төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд зөвшөөрөл нэрийн дор бичиг цаасанд дарагдаж, хэн нэгэн даргын үүд сахидаг байсан асуудал ард хоцорсон. Төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг тав дахин бууруулж, авлига авч гарын үсгээ үнэлдэг асуудлыг 2022 оны 6-р сард Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар халж чадсан юм.

Тэгвэл хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ажлын хэсгийг ахалж амжилттай батлуулж чадсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай цөөн хором ярилцлаа.
Тэрээр: “Миний тухайд бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд бизнес эрхлэгчдийн нүдээр харж уг хууль дээр ажилласан. Шинээр аливаа бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд “Зөвшөөрөл” авах гэдэг нь төрийн хүнд суртал, дарамт болж байлаа. Тиймээс төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг 362 болгон бууруулж хуульд заагаагүй худалдаа үйлчилгээг иргэд шууд эрхлэх боломжийг нээсэн юм.

Жишээ нь: Та өнөөдөр ч кофе шоп ажиллуулъя гэвэл цахимаар хаана хэзээ эрхлэх хүсэлтээ илгээгээд л өдөрт нь хариугаа авах боломжтой гэсэн үг.
Гэвч хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой зөвлөл ажлаа сайн хийхгүй байна. Одоо хууль батлуулсан гишүүн нь хуулиа манаад хэрэгжилтийг хангуул гээд орилоод байдаг. Уг нь бол хуулийн хэрэгжилтийг хангуулах зөвлөлийг Засгийн газрын дэргэд байгуулсан.
Одоо бол зарим төрийн байгууллагын дарга нар дур мэдэн шинээр зөвшөөрөл бий болгох хуулийг өөрөөр тайлбарлах асуудал гарч байгаа. Шинээр зөвшөөрөл бий болгох бол заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.
Хамгийн сүүлд гэхэд АТҮТ-өөс Аялал жуулчлалын зөвшөөрөл гээд гаргаад ирсэн. Ийм байж болохгүй. Одоо иргэддээ хандаж хэлэхэд энэ мэт хуулийг өөрөөр тайлбарладаг, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгож гарын үсгээ үнэлдэг хүмүүсийг АТГ-т хандаад шалгуулах хэрэгтэй гэж хэлмээр байна”. гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06