С.ЭНХБОЛЛД: Л-КАРНИТИН, Л-КАРИ ГЭХ ЭМИЙГ ХҮҮХДИЙН УНАЛТ ТАТАЛТАД ХЭРЭГЛЭДЭГ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Хөнгөлөлттэй эмийн зохицуулалттай холбоотой мэдээлэлтэй танилцаж байна. 

Энэ үеэр түр хорооны ажлын хэсгийн шинжээч "2022 оны долдугаар сарын 29-ний А/383 тоот Импортын лиценз олгох тухай тушаалаар уналт таталтын эсрэг 44 эмд импортлох зөвшөөрөл олгосон. Уналт таталтын эсрэг эмийн импортын лиценз орсон 44 эмийн жагсаалт дунд тураах, энерги үүсгэлт, бие мах бодын сэргэлтийг дэмжих зорилгоор хэрэглэдэг Л-Карнитин, Л-Кари гэх эмийг оруулсан" хэмээн мэдээлэв. 

Тэгвэл энэхүү эмнүүд нь зөвхөн тураах зориулалттай бус хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр хэрэглэдгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд онцоллоо.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "2022 оны зургаадугаар сард уналт таталттай тархины саа, саажилттай хүүхдүүдийн төрийн бус байгууллагын гишүүдтэй уулзалт хийсэн. Энэ хүрээнд 44 эмийн үнийг хөнгөлсөн. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн хэрэглэдэг эмийг даатгалаас 100 хувь, насанд хүрэгчдийнхийг 70 хувь хөнгөлөх тогтоол гаргасан. 

Л-Карнитин, Л-Кари гэх эмийг хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр дэмжлэг болгож хэрэглэдэг. Ялангуяа төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлах хам шинж, сэтгэц хөдөлгөөний алдагдал, уналт таталт алдагдах үед хэрэглэдэг. 

Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй. Хүнсний зорилгоор зарим үед хэрэглэгддэг бүтээгдэхүүнд орж явдаг" хэмээн ярилаа. 

Харин эмийн түр хорооны дарга Ж.Чинбүрэн: “Уналт таталтын хүмүүс болон ар гэрийнхнийх нь хүсэлтээр энэ төрлийн эмнүүдийг хөнгөлөлтөд оруулсан нь маш сайн. Үүнийг далимдуулаад гуя дагаж хүзүү гэгчээр хоёр эмийг оруулсан уу гэдэг асуудлыг нэлээд нухацтай ярих ёстой. Би бол эрүүл мэндийн яамныхан та бүхэнд нилээд хардалттай хандаж байна. Өнөөдөр бид Д вирусын эмчилгээ гэхээр 2015 оны стандартаа яриад байдаг. Тэгээд таталт уналтын эмээ ярихаар бараг орчин үеийн юм бид оруулж ирсэн юм гээд байдаг. Энэ чинь хаана нь ашиг сонирхол нь яваад байна?  Олон улсын эмчилгээний удирдамжид наад хоёр чинь байхгүй байна шүү дээ. Тийм учраас би үүнийг зориудаар онцгой анхааруулж, хөндлөнгийн хяналтаар дүгнэлтийг нь гаргуулна. Тэгээд Улсын Их Хуралд тайлан тавихдаа энэ асуудлыг тусгайлан сэдэв болгож ярина.” гэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06