СЭЛЭНГЭ АЙМАГТ 2023 ОНД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 66 ХҮҮХЭД ХОХИРЧЭЭ

admin@Rec.mn
2024/04/12

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан гэмт хэрэг 64 гарсан бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг байна.

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байна.

Зөрчлийн шинжтэй 61 гомдол, мэдээлэлд хүүхэд шалгагдсанаас 79 хувь нь 16-17 насны хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна.

Мөн зөрчлийн хэргийн улмаас 81 хүүхэд хохирсон нь өмнөх оноос 25 хувиар өссөн бөгөөд хүүхдийн эрхийг зөрчих зөрчил ихэнх хувийг эзэлж байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2024 оны 1 дүгээр сард өнгөрсөн онд гарсан хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Сүхбаатар, Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Түшиг сумдад хууль эрх зүйн чиглэлээр  яриа таниулга хийж, хүүхэд хохирсон, холбогдсон хэрэгт нийт 15 мэдэгдэл бичсэн зэрэг ажлыг 2, 3 дугаар саруудад хийжээ.

Цаашид дээрх ажил, арга хэмжээг үргэлжлүүлж зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06