ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ Б.АНУ-ҮЖИН СДМЭХ-НЫ НИЙСЛЭЛИЙН САЛБАР ХОЛБООНЫ ДАРГААР СОНГОГДЛОО

admin@Rec.mn
2024/04/08

Монгол Ардын Намын дэргэдэх “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Нийслэлийн салбар холбооны ээлжит бус хурал 2024 оны 04-р сарын 05-нд боллоо.  Улаанбаатар хотын есөн дүүргийн 170 гаруй төлөөлөгч оролцсон тус хуралдаанаар  Нийслэлийн салбар холбооны тэргүүнийг сонгож үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөгөө баталсан байна.

Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын нийслэлийн салбар холбооны даргаар Б.Ану-Үжин  сонгогдлоо. УИХ-ын сонгууль болоход хоёр сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед шинэ залуу боловсон хүчнээр удирдуулж байгаа нь намын зүгээс том хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг юм.

УИХ-ын, орон нутгийн цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурван том сонгуульд нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагыг манлайлан оролцоно. Мөн намын эмэгтэйчүүдийг чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн хувийг нэмэгдүүлэх гээд түүний өмнө олон даваа бий.

Б.Ану-Үжин эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. АНУ-ын Линколн Их Сургуульд Бизнес удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Монголын анхны үнэртэй усны “Үжин” брэндийг үүсгэн байгуулагч, үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанийн гүйцэтгэх захирал юм. 

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар хорооны даргаар 17 жил ажилласан  УИХ-ын гишүүн Б. Саранчимэг “Монгол улсын хэмжээнд нийгмийн тулгамдаад буй ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгал экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудлуудад бодлогоо чиглүүлж, хүний эрх, жендерийн тэгш байдлын мэдрэмжтэй бодлого шийдвэрүүд гаргахад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо чухал шаардлагатай.Тиймээс бид бүгдээрээ нэгдэн нийлж, нэгнээ дэмжиж, үр хүүхдүүдийнхээ амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг төлөө дуу хоолойгоо нэгтгэцгэхийг уриаллаа.   

Мөн МАН-ын Нийслэлийн салбар хорооны дарга Д.Сумъяабазар “Олон эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл бодлын индэр байж, тэдний тэгш эрх, оролцоог хангаж ажиллахын чухлыг онцлоод МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм. Иймээс үнэт зүйлээ эрхэмлэж, уламжлал, шинэчлэлийг хослуулж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээ холбоог хангаж ажиллах нь чухал” хэмээн хэлсэн юм.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06