ӨНӨӨДӨР 9 ЦАГИЙН БАЙДЛААР ДОЛООН БАЙРШИЛД УС ТОГТОЖ 200 ГАРУЙ ТОНН УС СОРУУЛЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/01

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон болон шар усны тухай долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдсын даваа явах замд усны шуудуу хаан, элс шороо асгасны улмаас “Жаргалан эко”, “Санни сатурн”, “Монгол хаус” хотхон орчим ус тогтож, иргэд, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийн дагуу найман албан хаагч хоёр машин техниктэйгээр ажиллалаа. Энэ хүрээнд нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, “Эн Ар Жи сервис” ХХК-д шороон далан босгох, усыг соруулах үүрэг чиглэл өгсөн байна.
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газраас урагш Жаргалантын амны авто замд ус тогтсон гэх дуудлагын дагуу 20 албан хаагч, дөрвөн машин техник, зөөврийн нэг мотопомптойгоор ажиллаж, авто замын ус зайлуулах шугамын шүүрийг онгойлгон, 124 тонн ус соруулав.
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хороо Намгийн сувгийн 100 тн ус сорууллаа.
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн зам дээр тогтсон 10 тонн ус соруулав.
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 2 дугаар гудамжны нэг өрхийн байшинд шар ус орсон дуудлагаар дөрвөн алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, 3 тонн орчим ус мотопомпоор сорууллаа.
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын гурван өрхийн хашаа, гэрт ус орсон гэх дуудлагаар гурван алба хаагч, нэг автомашинтайгаар, помп ашиглан шар усыг соруулав.
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 2б хэсгийн гэр хорооллын гудамж шар усны үерт автсан гэх дуудлагаар арван алба хаагч нэг машин, 2 мотопомптойгоор ажилласан байна.


Энэ оны байдлаар шар усанд автсан гэх 72 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 369 алба хаагч 94 автомашин механизм, 17 мотопомптойгоор ажиллаж,

  • 7830 тонн ус соруулан;
  • 5404 метр суваг татаж;
  • Гурван гүүрэнд сувагчлал гарган;
  • 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөж;
  • 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгон;
  • 3570 метр шороон далан босгож;
  • 127 айл, өрх, хоёр аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг ханган;
  • Баянзүрх дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг буюу нийт есөн айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06