УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ БАРИЛГЫН КОМПАНИУДЫН АЖИЛЧДЫН ЦАЛИН НЭМЭГДЭНЭ

Б.САРНАЙ
2024/03/29

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөллүүдтэй өчигдөр уулзлаа.

Компанийн төлөөллүүд "Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг" өнөөгийн зах зээлийн тарифаас 2 дахин бага буюу аль 15 жилийн өмнөх тарифаар явж байгаагаас болж алдагдалтай ажиллаж, цаашид ажлаа үргэлжлүүлэн явуулах боломжгүйд хүрч буйгаа мэдэгдэж, цалингийн жишгийг шинэчилж, 2019 оны тарифаар тооцох хүсэлт гаргалаа.

Сайд нарын тухайд, улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн ажилчид зах зээлийн жишиг үнэлгээнээс хэт доогуур цалинжиж, Улсын захиалгатай ажлууд удааширч, гацаж буй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, хамтарсан тушаал гаргаж, цалингийн зөрүүг арилгах шийдвэрт хүрсэн байна.

Хоёр сайдын хамтарсан тушаал гарснаар барилгачид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи ажлаа шинэчилсэн тарифаар тооцуулах таатай боломж бүрдэх юм. 

"Уг шийдвэр зөвхөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй барилгын компаниудад хамаарна"

Цалингийн зөрүүг олгох санхүүжилтийг 2025 оны Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06