НИЙСЛЭЛД 976 БАРИЛГАД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД 574 НЬ ТЭСВЭРГҮЙ, 205 НЬ ХҮЧИТГЭН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ, 206 НЬ ТЭСВЭРТЭЙ ГЭЖ ГАРЧЭЭ

Б.САРНАЙ
2 цагийн өмнө

НИЙСЛЭЛ ХОТЫН БАРИЛГЫН ИХЭНХ ХУВЬ НЬ ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ БАЙНА.

Нийслэлийг тойроод газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Жил бүр газар хөдлөлтийн давтамж инэмэгдэж байхад газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын тоо буурсаар байна.Цаг тухай бүрт сэргээн засварлах ажил хийгдээгүй болон даац хэтрүүлснээс болж уг тоо буурсаар байна. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт Засгийн газраас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Уг журмыг  өнөөдөр 17 дахь жилдээ 16 цагаас хэрэгжүүлэх юм.

Энэ өдрийг угтаж ОБЕГ, ШУА-ийн Одон орон гео физикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төв, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсээс хамтарсан мэдээлэл хийсэн ба нийслэлийн барилга байгууламж чанарын хэлтэс нийслэлийн хэмжээнд ашиглаж байгаа орон сууцны болон орон сууцны зориулалттай барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийж пасспортжуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тус газраас 2011 оноос хойш орон сууц болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 976 барилгыг пасспортжуулж, газар хөдлөлтийн үнэлгээ  хийжээ. Уг барилгуудыг 2002 оноос өмнө барьсан бөгөөд 976 барилга пасспортжуулснаас  574 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 205 нь хүчитгэн ашиглах боломжтой, 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.

Тэсвэргүй дүгнэлтэд орсон 574 барилга газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ бүрэн бус,  даацын бүтцийнх нь бат бөх байдал буурсан, нүдэнд харагдахуйц ан цав, хотойлт, хагаралт цууралт үүссэн байдалтай байна.

Холбогдох газруудаас ашиглах боломжтой 205 барилга дээр Жайкатай хамтран  шийдэл сонгохоор ажиллаж эхэлсэн бол  тэсвэргүй хэмээн дүгнэсэн 574 барилгыг буулгаж шинээр барихаар шийдвэр гаргажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06