ЭЭЖИЙГЭЭ ХӨНӨӨСӨН СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ГЭГДЭХ ХҮҮД 20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/27

Ээжийгээ хөнөөсөн өсвөр насны хүүг олон нийтийн оролцоотойгоор шүүх хурал болж, хүнд шийтгэл оноолоо.

Тодруулбал, Чонжү дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 11-р хэсэг тангарагтны шүүгчийн дүгнэлтийг хүлээн авч, хүн амины хэргээр яллагдагчаар татагдсан А-д /15 настай/ 20 жилийн хорих ял оноолоо.

Өнгөрсөн жилийн Чусокийн үеэр Чонжү хотын Сангданг дахь байранд өөрийг нь загнаж байсан ээж Б-г (40 орчим насны) хүйтэн зэвсгээр амь насыг нь хохироосон хэргээр А-г шүүсэн байна. Хэрэгтнийг хэрэг үйлдснээс 1 цаг 10 минутын дараа орон сууцныхаа ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс цагдаа нар баривчилжээ.

А-гийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь бага наснаасаа сэтгэцийн эмгэгтэй, сэтгэл хөдлөл, зан авираа хянах чадваргүй, нийгмийн нөхцөл байдлыг шүүн тунгаах чадваргүй болсон” тул "Шүүгдэгчийг насанд хүрээгүй хүүхдийн тасагт явуулах шийдвэр гаргах шаардлагатай" гэж мэдэгджээ. Харин Улсын дээд прокурорын газраас явуулсан сэтгэцийн үнэлгээний дүнгээр А-г хэрэг гарах үед зөв бурууг ялгах, үйлдлээ хянах чадвартай байсан нь тогтоогдсон гэж үзэж,  20 жилийн хорих ял хүсчээ.

Улмаар тангарагтны шүүгч нар санал нэгтэйгээр А-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ял оноолоо.

Орчуулсан: Э.Тунгалаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06