ХОЁР СУРГУУЛЬ ТУТМЫН НЭГ, ГУРВАН ЦЭЦЭРЛЭГ ТУТМЫН НЭГИЙГ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААР ХАНГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/21

УИХ-ын чуулган үдээс хойших хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаанаар цэвэрлэх байгууламжтай холбоотой ажил удааширсан, зогсонги байдалд орсон асуудлуудыг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан холбогдох хүмүүсээс тодруулж, хариулт авлаа. 

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН:

-Завхан аймгийн цэвэрлэх байгууламж дээр 2 асуудал байгаа. Тендер шалгаруулалт юу болсныг нягталж үзэх хэрэгтэй. Тендер төсөвтөө багтахгүй болчихлоо нэмэлт хөрөнгө гээд сууж болохгүй. Ажлын хэсэг дүнгээ танилцуулах байх. Түүний дараа нэмэлт ажил, багтахгүй байна, нэмэлт хөрөнгө гээд байгаа асуудлыг шаардлагатай бол Сангийн яаманд тавина. Анхнаасаа тендерт оролцохдоо багтаана гэчихсэн бол төсөвлөсөн санхүүжилтээр хийлгэнэ. Дархан дээр ч цэвэрлэх байгууламжийн ажил ийм болсон. Дорнод дээр ч бас шалгарсан компани нь хаяад явчихсан. 

Хоёрдугаарт, Төслийн нэгжийн удирдлагад мэргэжлийн бус хүн тавьсан. Сувилагч гэлүү дээ. Ийм нарийн өндөр технологийн төслийг мэргэжлийн бус хүн авч явна гэж байхгүй л дээ. Өмнө нь АХБ-ны 8,9 аймаг дээр хэрэгжсэн төсөл бас бүтэлгүйтсэн, үр дүн муутай цэвэрлэх байгууламжуудын төслийг засах ажлыг хийж байгаа.

БШУЯ-НЫ ТНБД Г.БАТЖАРГАЛ:

-“17 аймгийн 296 сумын 802 обьектод цэвэрлэх байгууламж байгуулах томоохон төсөлд ихэвчлэн сургууль цэцэрлэгүүдийг хамруулж, дөрвөн үе шаттай хэрэгжиж байна. Эдгээрээс одоогоор 261 нь ашиглалтад орсон, 22 нь улсын комисс ороход бэлэн болсон байна. Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад цаг хугацааны хувьд хүлээгдэж байгаа 253, барилга угсралтын тендер зарлагдсан 70 гэх мэтчилэн дөрвөн үе шатанд эдгээр ажил үргэлжлэн явагдаж байна.

Төслийн хүрээнд хоёр сургууль тутмын нэг, гурван цэцэрлэг тусмын нэг цэвэрлэх байгууламжид хангагдахаар төлөвлөгдсөн. Төсвийн тухайд гүйцтэтгэлээр нь 60 орчим тэрбумын санхүүжилт хийгдсэн. Анх 100 тэрбум батлагдсан ч зураг төсөв тодорхой биш байсан. Гэхдээ төсөв батлагдсан. Зураг төсвийг нарийвчлаад олон аймаг сумд өргөнөөр хамрагдаж байгаа учраас цэвдэг, геодизийн асуудлаас болж төсөв өөрчлөгдсөн. Иймд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 60 тэрбумын санхүүжилтийг нэмж баталсан” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06