Х.НЯМБААТАР: ДЭД ТӨВҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР УДААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛ 40-45 ХУВИАР БУУРНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/14

"Улаанбаатар-бүсчилсэн хөгжил" форум төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд хандсан мэдээлэлдээ

-Улаанбаатар хот 1960 онд 145 мянга, 1992 онд 600 мянган хүн амтай байсан бол одоо нэг сая 700 мянган хүн амтай байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод бүртгэлгүй хөдөө орон нутгаас ирж ажиллаж амьдардаг 200 мянга гаруй хүн байна гэдэг тооцоо бий.

Тэгэхээр 1976 оны Улаанбаатар хотын гуравдугаар ерөнхий төлөвлөгөөг баталж байх үед өнөөгийн Улаанбаатар хотын дэд бүтцийн үндсэн суурь тавигдсан. Өөрөөр хэлбэл энэ ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хот нь 85 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчино гэж авто замын зураглалууд зурагдсан.

Гэвч өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины дээд хязгаар 730 мянгад хүрчихээд байгаа. Тэгэхээр өнөөдрийн бид нарын түгжрэлийн гол суурь шалтгаан бол хүн амын өсөн нэмэгдэж байгаа энэ үйл явцтай шууд холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа.

Бид нар нэгэнт суурьшаад ирсэн хүмүүсээ хөдөө орон нутаг руу нүүлгэх, явуулах тухай ойлголт бол “бараг” боломжгүй.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гэр хорооллийг орон сууцжуулах хуулиар нэгдүгээрт Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дахиж шинээр 0.07 га газар олгохоо больё оо гэдгээ хуульчиллаа. Мөн 730 мянгаас дээш тоогоор автомашины шинэ дугаар олгохоо больё. Ашиглалтын шаардлага хангахаа больж байгаа авто машины дугаарыг шинээр импортоор авсан машин дээрээ авч болно гэдэг ийм зохицуулалт оруулж ирсэн.

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдлыг хамгийн дээд цэг дээрээ байна. Энэ өдрөөс хойш хийгдэж байгаа бүтээн байгуулалт, зам болгон түгжрэлийг бууруулах тэр чиглэлрүү л явна гэж ойлгож болно.

За гэр хорооллийг орон сууцжуулах тухайд АХБ-ны санхүүжилтээр зургаан дэд төвийг байгуулах төлөвлөлтүүд хийгдээд гурван дэд төвийнх нь дэд бүтцийн ажил дууссан. Одоо 3 дэд төвийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Тэгэхээр энэ зургаан дэд төвүүдээ түшиглээд орон сууцжуулах ажилтыг хийж чадах юм бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 40-өөс 45% буурна аа гэдэг ийм тооцоо гарсан гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06