СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МАРГААШ ИХЭНХ НУТГААР АХИУ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ БОЛЖ БОЛЗОШГҮЙ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/14

Гуравдугаар сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээ болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг танилцууллаа.

Тэрээр, "Хоёрдугаар сарын 29-нд гаргасан зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд төмөр зудтай байсан бол энэ сарын 10-ны байдлаар 10 аймгийн 37 сум болж буурлаа.

17 аймгийн 135 сум цагаан зудтай байсан бол 16 аймгийн 130 сум, 17 аймгийн 66 сум цагаанаар зудархуу байсан нь 14 аймгийн 49 сум болж, тус тус буурлаа.

Хоёрдугаар сарын 29-ний байдлаар монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй байсан бол гуравдугаар сарын 10-ны байдлаар 60 хувь цасан бүрхүүлтэй болжээ.

Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв:

Өнөөдөр Увсын нутаг болон Завхан аймгийн зүүн хэсгээр цас орж байна. Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд, Булганы баруун хэсгээр цас орно.

Гуравдугаар сарын 15-нд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн хойд хэсгээр ахиу хэмжээний цас орно. Маргааш өдөр Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болох нөхцөл бүрдэж байна.

12 цагийн хугацаанд 5мм хүртэл нойтон цас ороход цаг агаарын аюултай үзэгдэл болдог.

Гуравдугаар сарын 16-нд Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна. Гэхдээ цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй. 

  • Гуравдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи:

Гуравдугаар сарын 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар салхи 14-16м/секундэд хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:

Өчигдөр/2024.03.13/ өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+20 градус дулаан байв. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд +20 градус хүрч, дулаарчээ.

Өнгөрсөн нутгийн баруун хэсгээр үүлшиж, Увс, Завханы хойд хэсгээр -10...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+5 градусын дулаан хоносон байна.

Маргааш буюу гуравдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр өнөөдрийн байгаа температураас -5...-10 градусаар хүйтэрнэ.

Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна" хэмээн мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06