УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМАШ ШҮЙОКТ БАРААЛХАВ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/07

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Ерөнхийлөгч Томаш Шүйокт бараалхлаа.

Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шүйок хувийн хуулийн фирм, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, дэд даргаар ажилласан туршлагатай. Тэрээр 2016 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн даргаар ажилласан бөгөөд эрх баригч Фидес намын санал болгосноор 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөсөн. Түүний дараа энэ сарын сарын 5-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор ороод байна. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар  шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид бараалхаж буй анхны зочин ажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, эрхэмсэг ноён Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Унгар Улсын Ерөнхийлөгчөөр томилогдон үүрэгт ажилдаа орсонд тань баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжиллаа.

Мөн Унгар Улс нь манай улсын Европ дахь итгэлт түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн баяжуулах манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм.

Монгол Улс Унгар Улстай 1950 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Манай хоёр улс эртнээс ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн Ковид-19 цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад манай улсад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивласан Унгар Улсын төр, засагт нэн талархалтай байдаг.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон Байдрагийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх болсон гэх зэргээр хоёр улсын хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шүйок, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламент хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна хэмээн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06