МОНГОЛ УЛСЫН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ЭЛЧИН САЙД НАР ИЛЭРХИЙЛЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/07

Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамтай хамтран өчигдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад АНУ, Их Британи, Канад, Австрали, Энэтхэг, Франц зэрэг улсын Элчин сайд нараас гадна англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг улсууд болох Чех, Польш, Солонгос зэрэг улсын Элчин сайд нар, Энх тайвны корпус, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд оролцлоо.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөтөлбөрийн шинэчлэл, сургуулийн болон багшийн үнэлгээ, багшийн чадавх, үр дүнд суурилсан санхүүжилт, сургуулийн менежмент, цахим шилжилт зэрэг боловсролын салбарт хийгдэж буй томоохон зургаан шинэчлэлийн талаар танилцуулга хийсэн. Мөн зөвхөн англи хэл төдийгүй Монгол улсын ерөнхий боловсролын салбарыг олон улсын түвшинд хүргэж дэлхийд өрсөлдөхүйц Монгол иргэнийг бэлдэхэд манайд  хэрэгжиж эхлээд буй англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” хөтөлбөр болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, хүрэх зорилгыг танилцууллаа.

Олон улсын төлөөлөгчид Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлний мэдлэг, боловсролыг бүх нийтэд нэмэгдүүлэх хүрээнд шинийг эрэлхийлэн олон улсын боловсролын байгууллагын стандартыг нутагшуулах ажлыг эхлүүлж байгааг сайшаан, цаашид англи хэлний багш нарын чанар, тоог нэмэгдүүлэх, багш болон сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06