ЭНЭТХЭГИЙН ТЭРБУМТАН МУКЕШ АМБАНИГИЙН ЭХНЭР 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ЗҮҮЛТЭЭР ГОЁЖЭЭ

admin@Rec.mn
2024/03/05

Дэлхийд 10-т, Азид нэгт эрэмбэлэгддэг Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн эхнэр Нита Амбанигийн маргад зүүлт ойрын хэдэн өдрийн том сенсаац болж байна.  Хэвлэлүүд түүнийг "Тоосгон маргад зүүлээ" гэж хүртэл тоглоом шоглоом болгон бичжээ. Энэ зүүлтээ тэрээр сая 3-р сарын 1-нээс 3-ны хооронд болж өнгөрсөн бага хүүгийнхээ хуримын өмнөх ёслолын нэгээхэн хэсэг арга хэмжээн дээр зүүжээ. 50 орчим сая доллар буюу 200 шахам тэрбум төгрөгийн үнэтэй зүүлт аж.

120 сая долларын өртгөөр бүтсэн тэдний бага хүү Анант Амбанигийн хуримын өмнөх ёслол үнэндээ л дэлхий нийтийг алмайруулж чадлаа.

"Хурим нь ч биш, хуримын өмнөх ёслол шүү дээ" гэж дэлхий нийт шагширч байна. Дэлхийн хамгийн үнэтэй хуримуудад Мукеш Амбанигийн охин Ишагийн хурим, Энэтхэгийн өөр нэг тэрбумтан Лакшми Митталын охины хурим, Арабын Эмиратын анхны ерөнхийлөгчийн хүү шэйх Мухаммед бин Рашидын хурим зэрэг хуримууд багтдаг байна. Эдгээрээс хамгийн өндөр өртөгтэй нь Арабын шэйх Мухаммед бин Рашидынх бөгөөд 137 сая доллар зарцуулсан гэнэ.

Харин Амбанигийн бага хүү Анантын хуримын өмнөх ёслол л гэхэд 120 саяаар бүтсэн гэхээр жинхэнэ хурим нь хэдийн өртөгтэй байх бол гэдэг таамаг хэдийнээ яваад эхэлжээ. Ирэх долдугаар сарын 12-нд жинхэнэ хурим нь болох юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06