УЛСЫН АВРАГА О.ХАНГАЙ: ХАНЬ МИНЬ ХАХУУЛЬГҮЙ ГЭГДДЭГ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГОО АВЧ ЧАДАХГҮЙ БОЛСОН

Б.САРНАЙ
2024/03/04

О.Хангай эхнэртээ алдарт эхийн одон авах гэж материалаа өгсөн ч боломжгүй гэсэн хариу авчээ. Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй учраас нүүр номонд сэтгэгдэлээ хуваалцжээ.

Түүний хань дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан байна. 4 дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харъяа хороондоо “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн. (төрсний болон нас барсны гэрчилгээг хавсаргасан байсан) байна.


Эхнэртээ одооноос одонгоо авахдаа бэлдээрэй гээд 2023 оны 05 сарын 25 хүртэл тэрүүхэндээ эхнэрээ баярлуулахаар дээл хувцас, баяр хүргэхээр ирсэн ах дүү, найз нөхдөө дайлахаар бэлдээд энэ баярт өдрийг гэр бүлээрээ хүлээж байлаа.

 Ерөнхийлөгчөөс одонгоо авдаг уламжлалын дагуу хүлээж, хэдний өдөр авахаа мэдэх зорилгоор тодруулахад нэр нь байхгүй байгаа талаар мэдээг аваад шоконд орлоо. 

 Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. 4 хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа.

Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо.

Эндээс дүгнэхэд та том хүүхдээ насанд хүртэл өсгөсөн ч 4 дэх хүүхэд тань 1 нас хүрээгүй байхад том хүүхэд нь эндэхэд тухайн эх одон авахгүй юм байна лээ.

 Эхийн хэвлийдээ тээж төрүүлэн, хэдэн нас хүртэл өсгөсөн ч эхийн хөдөлмөр яагаад үнэлэгдэхгүй байгаа юм бэ? Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй ээ асуудлаа.

Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газарт хандахад санал оруулах талаар судлая гэсэн хариуг өгсөн.

Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ. Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуулинд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулж, мянга мянган ээжүүдийн ЭЛГИЙГ ДЭВТЭЭЖ, ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЖ өгөхийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Улсын Их Хурал гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06