С.ОДОНТУЯА: МОНГОЛ УЛСЫГ ГУРВАН БҮСЭД ХУВААЖ ЭН ТЭНЦҮҮ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙГООР ТӨЛӨВЛӨХ НЬ ЗҮЙТЭЙ

admin@Rec.mn
2024/03/01

Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан.  Энэ дагуу өнгөрсөн сарын эхээр “Монголын эдийн засгийн форум-2024”-ын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжил” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Энэ үеэр Ерөнхий сайд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа Улсын Их Хурлаар батлуулах болно” гэсэн.

Тэгвэл УИХ-ын дэд дарга, Эдийн засагч С.Одонтуяа Ерөнхий сайдын энэхүү илтгэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өөрийг боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын саналаа боловсруулжээ. 

Тэрбээр энэ талаараа “Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги учраас зөвхөн өнөөдрийн байгаа боломж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэж бодож байна.

Зөвхөн өнөөдрийн байгаа нөөц, боломждоо тулгуурлан тодорхой хэдхэн бүс нутгийн онцлогт дулдуйдаж үе шаттай хөгжүүлнэ гэвэл ганц хоёр бүс нутаг бусдаасаа илүү хөгжих боломжтой болж тэр бүс нутагт хүн ам, хөрөнгө хүчний төвлөрөл үүсэж, бусад бүс нутаг эзгүйрэх, ажиллах хүчний хомсдолд орох, улмаар хөгжил нь саарах эрсдэл үүснэ! Тиймээс Монгол улсынхаа Бүсчилсэн хөгжлийн зураглалыг босоо тэнхлэгээр “Баруун бүс”, “Төвийн бүс”, “Зүүн бүс” гэсэн 3 тэнцүү бүсэд хувааж хэтийн төлөвдөө эн тэнцүү хөгжлийн боломжтой байхаар төлөвлөх нь зүйтэй гэж төсөөлж байна.

Энэ 3 бүсэд аль алинд нь Монгол орны байгаль газар зүйн онцлогийг бүхэлд нь багтаасан ой хөвч, ойт хээр, хээр тал, говь цөл, уул ус цөм бий. Таван хошуу малаа маллах, оторлох Хангай, Говь, Тал хээр хосолсон бэлчээр нь уламжлалт Нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж үлдээх хосгүй боломж! Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн аж ахуйтай хослуулсан ч болно. Ашигт малтмалын нөөц хангалттай байгаа. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх түүхий эд, байгалийн баялаг болон газар тариалан эрхлэх газар нутаг аль ч бүсэд хангалттай байна. Шинжлэх ухаан, боловсрол, түүх, соёл, урлаг, аялал жуулчлалын аль ч салбарыг бүс бүсээр нь алагчилж сорчлолгүй тэнцүү хөгжүүлэх боломжийг олгох ёстой!

1. Энэ 3 бүсэд аль алинд нь Монгол орны байгаль газар зүйн онцлогийг бүхэлд нь багтаасан ой хөвч, ойт хээр, хээр тал, говь цөл, уул ус цөм бий.

Иймээс: Таван хошуу малаа маллах, оторлох Хангай, Говь, Тал хээр хосолсон бэлчээр нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж үлдээх хосгүй боломж! Дэлхийд онцгойрдог энэ боломжоо бид үеийн үед хадгалж, хөгжүүлж явах ёстой!  Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн аж ахуйтай хослуулах ч боломжтой.  Байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн хөшөө дурсгал, олон ястны өв соёл, зан заншил, ахуй байдлын онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой.  Газар тариалан эрхлэхэд тохиромжтой газар нутаг хангалттай байна.

2. Энэ 3 бүсэд аль алинд нь ашигт малтмалын нөөц хангалттай байгаа.

 Иймээс: Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх түүхий эд, байгалийн баялаг нь байна.  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх нар, салхи, усны нөөц нь ч байна.  Хаа сайгүй байгаа халгисан их нөөцтэй хүрэн нүүрсийг гүн боловсруулж шингэрүүлсэн хий, түлш, шатахуун, устөрөгч үйлдвэрлэх орчин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нөөц боломж хангалттай бий.

3. Энэ 3 бүс аль аль нь урагшаа хойшоо хилийн боомт гарцтай.

Иймээс:  Хил орчмын худалдааг хөгжүүлэх,  Үйлдвэрлэл-худалдааны чөлөөт бүс байгуулах, Транзит тээвэр хөгжүүлэх бүрэн боломжтой” гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06