УЛААНБААТАР ХОТЫН ЯВГАН ЗАМЫГ “АНСАМБЛЬТАЙ” БОЛГОХОД 45 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/28

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг Хотын даргад үүрэг болгосон. 

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийхээр болж, өнгөрсөн баасан гарагт нэгдүгээр хэлэлцүүлэг нь өрнөсөн билээ.

Наанаа засгийн газрын даалгавраар метроны төслийг эхлүүлэхээр төсөв тодотгож буй гэх ч начир дээрээ “Гуя дагаж хүзүү” гэгчээр метроны төсөлтэй хамт сургууль цэцэрлэгийн өргөтгөл, явган замыг шинэчлэх гэх зэрэг ажлууд тодотголд тусгагдаад байгаа. 

Сургууль цэцэрлэгийн өргөтгөлийг бол төсвийг батлах чиг үүрэг бүхий НИТХ-ийн төлөөлөгчид битгий хэл нийт Улаанбаатарчуудаар сайшаан дэмжиж байгаа. Харин анхнаасаа стандартгүй зам хүлээж авчихаад одоо түүнийхээ хальтирдгийг гайхаж, шинэчлэхэд 45 тэрбумыг зарцуулахаар болсонд шүүмжлэх хүн цөөнгүй байна.

Нийслэл Улаанбаатар хот 2024 оныг тохижилтын жил болгон зарласан. Тийм учраас нийтийн эзэмшлийн зам талбайг халтирдаггүй, стандартын хавтангаар солихоор төлөвлөсөн. Үүндээ нийт 45 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх.

Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын өргөн чөлөөг бүхэлд нь байгалийн боржин чулуугаар хотын стандартад нийцүүлж халтирдаггүй явган хүний замтай болгох аж.

Тодруулбал Офицеруудын ордноос Таван шар хүртэл, 32-ын тойргоос Үйлдвэр комбинатыг дуустал, мөн Сүхбаатарын талбайн эргэн тойрон зэргийг нэгдсэн стандарттай “АНСАМБЛ”-тай болгоход 45 тэрбумыг зарцуулна.

Одоо байгаа явган зам болон бродюрын ашиглалтын хугацаа нь дуусчихсан гэх боловч аль хэсгийнх нь зам яг хэдэн жил болчихоод байгаа талаар баримттай тайлбар алга. Давс хужиртаа идэгдээд муудчихсаан гэх.

Нийслэлд тулгамдсан олон асуудал байгаа. Хотын төвөөр тавьсан хальтардаг замаа шинэчлэх гэхийн оронд хотын захаар огт замгүй газартаа явган зам тавина гэсэн бол арай л хөрсөнд буусан шийдвэр байх байлаа. Гэсэн ч хотын дарга захиргаадалтын дэглэмийг нийслэлд мөрдүүлээд хэвшиж буй учир нийслэлийн төсвийн тодотголын 2-р хэлэлцүүлгээрээ аваад л гарах бизээ. Ийнхүү бид өчнөөн жил халтирч бэдэрсэн ансамблгүй замаа засахад 45 тэрбумыг зарцуулах гэж байна. Гэхдээ анхнаасаа ийм замыг тавьсан хүлээн авсан хүмүүст хариуцлагын асуудал яригддаггүй нь харамсалтай


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06