НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГАНТУЛГА “СУРУГА МОНГОЛ”-ЫН ГАЗРЫГ ДЭЭРЭМДЭХЭД ГАР БИЕ ОРОЛЦСОН УУ?

Г.ЦЭРЭНДУЛАМ
Өчигдөр

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны уур амьсгал тийм ч таатай байсангүй. Тэд гол асуудалдаа оролгүй, тулга тойрсон хэрүүлийн чанартай хэдэн үгсийг бие биендээ чулуудаж байлаа.

Энэ бүхэн Нийслэлийн төсвийн тодотголын материалыг гишүүдэд цагийг нь тулгаж өгсөн, мөн зөрүүтэй дүнтэй материал өгсөнтэй холбоотой.

Тухайн үед сөрөг хүчнийхэн үүнд маш шүүмжлэлтэй хандаж байв. Харин хотын удирдлагууд үүнийг нь процессын алдааг өндөрсгөж, улс төржүүлж байна гэж талцсан юм.

Тэгвэл өнөөдрийн НИТХ-ын хуралдаан эхлэхээсээ л таагүй уур амьсгал дунд өрнөлөө. НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгын микрофоныг хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй зүйл ярилаа хэмээн удаа дараа тасалж, асуулт асуух, санал хэлэх бүрт нь улс төржүүллээ гэж хандаж байв.

Х.НЯМБААТАР: Д.ГАНТУЛГА ТА ӨӨРӨӨ “СУРУГА МОНГОЛ”-ЫН ӨВГӨНӨӨС, ТҮҮНИЙ АР ГЭРИЙНХНЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ

Үдээс хойш энэ маргаан өндрөө авч хуралдаанаар Д.Гантулга хотын даргыг “газ дэлбэрсэн асуудлаар иргэдээсээ уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэнгүй” гэж шүүмжлэв.

Х.Нямбаатар ч яаж дуугүй суухав, тухайн үед гадаадад албан томилолттой явснаа хэлээд түүнийг “Суруга Монгол”ХХК-ын газрыг дээрэмдэн авсандаа уучлалт гуй гэж хариу барив.

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР:

- Д.Гантулга төлөөлөгчөө Гансүх та нарын гэмт бүлэглэл “Суруга Монгол” ХХК-ын өвгөнийг зочид буудалдаа байхад нь өрөөнд нь хар тамхи оруулж, цагдаагаар бариулж байгаад бүх газрыг нь булааж авсан. Өөрөөр хэлбэл, энэ цаг үеэс хойш Монгол Улсыг гадаадын тэр дундаа Япон улсын хөрөнгө оруулагчид хамгийн аймшигтай улсаар тооцож эхэлсэн. Энэ асуудал парламентын түвшинд яригдаж байгаа шүү. Парламентын түвшинд айлчлалын үеэр “Суруга Монгол” ХХК-ийн асуудлаар танай улс албан ёсны тайлбар хий гэдэг зүйлийг ярьсан.  Далан хэдэн настай өвгөнийг зочид буудалд нь хулгайгаар хар тамхи оруулж тавиад араас нь цагдаа оруулж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад одоогийн “Суруга”  бүх газрыг нь булааж авсан. Энэ хэрэг гарах үед та энэ компанид ажиллаж байсан гэсэн бодитой мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ дээрээ та гадны хөрөнгө оруулагч, тэр дундаа энэнээс болж амь насаа алдсан тэр өвгөнөөс, түүний ар гэрийнхнээс уучлалт гуйх ёстой. Гэнэт өнөөдөр ариун цэвэр, цагаан цайган юм яриад байдаг. Яг үнэндээ энэ орон сууцны хороолол үүсгэгдсэн энэ том газрууд бүгд авлигын замаар шийдэгдсэн шүү. Ном журмаараа, хууль ёсны дагуу олгогдсон газар олголт нэг ч байхгүй.

 

Д.ГАНТУЛГА: ХЭРЭВ ГЭМТ ҮЙЛДЭЛТЭЙ МААНЬ ТОГТООГДВОЛ БИ 100 ХУВЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГАНТУЛГА:

-Засаг дарга та, Хууль зүйн сайд байсан хүн ингэж гүтгэж болохгүй ээ. Юун уучлалт гуй гэж. Одоо ингээд бодоход эзэн нь тодорхой болж байгаа юм байна л даа. Бид нар хурлыг хойшлуулсны дараа “Суруга Монгол” ХХК-тай холбоотой гээд юм гараад байсан. Та гаргаж байсан юм уу? Хэрвээ тэр Японы хөрөнгө оруулагчидтай холбоотой, “Суруга Монгол” ХХК-ийн газар дээр би ямар нэг байдлаар оролцоотой, гэмт үйлдэлтэй байгаа бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ.

Хэлэлцэж буй асуудалтай огт холбогдолгүй явагдсан уг хэрүүлд зохион байгуулалттай гэмт хэргийн асуудал хөндөгдөж байгаа учир ийнхүү бид онцолж байна.

Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн баримтгүйгээр бусдын нэр төрд халдахгүй байх гэж харах хүн олон байна. НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга  газрын эрхийн төлөө бусдыг хохироож, хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгасан уу? гэдэг асуудлаар бид мэдээлэл бэлтгэн хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06