БАЙР СУУРЬ: УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНАА ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛ. МАЛГҮЙ БОЛСОН ИРГЭДЭЭ МАЛЖУУЛЪЯ

admin@Rec.mn
2024/02/20

АН болоод намын бүлгээс “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцуулж, мэдээлэл хийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ МАЛЧДААС БИШ МОНГОЛЫН ТӨРӨӨС АВЧ БАЙГАА ШАЛГАЛТ

-Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт аргацаасан бодлого асар их явснаас аливаа эрсдэлд бэлтгэлгүй өнөөдрийн ийм нөхцөл байдалтай туллаа. Цаг агаарын нөхцөл байдал Монголын малчдаас авч байгаа шалгалт биш, Монгол Улсаас, Монголын төрөөс авч байгаа шалгалт. Энэ шалгалтад бид бүгд хэр бэлэн байгаагаа шалгуулж, шалгалтанд уналаа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийг хямд махаар хангахын тулд малчдыг орлогоггүй болгож, махны үнийг барьж, экспортонд гарах боломжуудыг хааж, гадагшаа гардаг махыг квоттой болгосон зэрэг олон зүйлийн гайгаар малчид орлогоггүй болж, хашаа хороо өвс саравчаа бэлтгэж чадсангүй. Монголын мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо, орлого олох боломж гээд бүгд алга. Бүгдийг нь боймилсон.

Тиймээс Төсөвт яаралтай тодотгол хийж, УИХ-ыг яаралтай хуралдуудах хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт зудын байдал давагдашгүй хүчин зүйлийн хэмжээнд оччихлоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН: ХОТЫН МОНГОЛ, ХӨДӨӨНИЙ МОНГОЛ ГЭСЭН ЮМ БАЙХГҮЙ. НЭГДЭЖ ГАМШГААС ГАРЦГААЯ

-Зудын аюул гамшиг үүссэнтэй холбоотой яаралтай чуулганы хурлаа зарлаж, УИХ-ын Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж энэ асуудлыг 30 хоногийн дотор биш, яаралтай шийддэг болмоор байна. Одоо зохицуулж чадахгүй байгаа утаа, түгжрэл энэ мэтээрээ ахиад нэмэгдэнэ шүү. Мал аж ахуй эрсдэлд орохоор мах, сүү, хүнсний хангамж дутмаг болох нь. Эргээд бодохоор нэг монгол, нэг л эрсдэлтэй тулна.

Орон нутагт нэг ямаа өгч нэг боодол өвс, хивэг авч байна. Хөдөөний айлыг яндангаас нь гарч байгаа утаагаар баримжаалж очиж байна. Энэ бол гамшиг.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН: ДЭЛҮҮН СУМАНД УУЛЫН НУРАНГИ ҮҮСЧ ХОЁР ХҮН ДАРАГДАЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН

-Монгол Улсын хэмжээнд нүүрлэсэн зудын байдалтай болчихлоо. Зүүн аймгуудад яндангаар нь айлуудыг олж байгаа байдал бол том гамшиг. Баруун аймгууд дээр бас гамшиг, зудын байдалтай байна. Намар цас эрт эхэлсэн. Аравдугаар сард л гэхэд 30-50см цас орсон байсан. Одоо зарим хэсэгт 1-2м хүртэл зузаарсан байгаа. Булган, Дэлүүн сумууд болох уултай газруудаар маш хүнд байдалтай болсон. Дэлүүн сумын нутагт уулын сумын нуранги үүсч, хоёр хүн цасанд дарагдаж, нэг нь эмнэлэгт, нөгөө нь амиа алдаад байна. Булган сумын зам даваа бүрэн хаагдсан. Цаашаагаа ямарч холбоогүй болоод долоо хонож байна. Эрүүл мэндийн салбар, тэр дундаа 0-5 настай хүүхдүүд, отрын малчид маш хүнд байдалтай байна. Тиймээс нисдэг тэргээр очиж дулаан хувцас, тусламж үзүүлэх нэн шаардлагатай. Булган сумын нутагт уржигдар дахин цасны нуранги үүссэн. Тусламж хүргэх гэхээр мэргэжлийн хүмүүс очихгүй бол цасны нуранги дахин үүсэх магадалттай хүнд нөхцөл байдалтай байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: МАЛЧДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ЁСТОЙ

-Хэлээд байхад ихэнх мал үхээд дууслаа. Эцэс сүүлд нь хэдэн гишүүн орон нутгийг зорьж, матрын нулимс унагаж байна. Энэ жилийн зуд бол шилэн, төмөр, түүхэнд байгаагүй зуд. Зөвхөн зүүн бүс нутагт сая гаруй мал, тэр дундаа Сүхбаатарын хэмжээнд гамшиг нүүрлэчихээд байна.

Ер нь 2016 оноос авч байгаа Засгийн газар, УИХ-ын бодлого бол малчдын эсрэг хориг арга хэмжээнүүд байсан. Малын арьсаар боодол бохь ч авч хүрэхгүй болсон.

Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрдэг, ус хийсэн ч сэгсэрдэг гэдэг шиг л юм болж байна. Засгийн газар яг гаргая гэвэл хэдэн арваараа байлдааны тэргүүд байгаа. Айлыг яндангаар нь олж байна. Тийм газар яаж бог мал үлдэх юм бэ.

Өнөөдрийн эрх баригчид малчдаас уулчлалт гуйх ёстой. Хадлангаа бэлтгэх түлш байхгүй байсан. Бэлтгэсэн өвсөө тээвэрлэх машин явах бензингүй байлгасан. 20 жил махны үнийг барьсан. Зарим юмны үнэ 100, 1000 дахин өсчихөөд байхад махны үнэ байдгаараа л байна. Малчдыг ядуу байлгасан, боломжгүй бүхнийг бий болгосон Ж.Ганбаатар сайдтай хаваржин хэрүүл хийгээд дийлсэнгүй. Тиймээс малчдаас уучлалт гуйж гарсан бүх төлбөрийг барагдуулах ёстой гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06