ӨНӨӨДӨР ”ТООС ГӨВДӨГ” ӨДӨР

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/08

Монголчууд эртнээс нааш бусад ард түмний нэгэн адил жилийн тодорхой мөчлөгт он солигдох ёслолыг үйлдэж ирсэн уламжлалтай. Өдгөө бидний “Цагаан сар” хэмээн нэрлэдэг Монголчуудын он солигдохыг бэлгэдсэн төрт ёсны уламжлалт баярыг Хүннү гүрний үед ч тэмдэглэж байсан тухай сурвалжийн мэдээ байдаг.

Монголчууд цагаан сарыг шидрүү өвлийг давж, урин хавартай учирсны баяр, шинэ бүхний эхлэл, сайн сайхан аз жаргал авчрагч баяр гэж үздэг

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж Богд хааны зарлигаар Төгсбуянтын шинэ зурхайг улсын цаг тоолол болгон хэрэглэж цагаан сарыг тэмдэглэж байв. Түүнчлэн 1913 оноос “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-т төрийн шинэлэх цагаалах ёслолыг явуулах дэг ёсыг нарийн тусгаж өгсний дагуу төрийн ёслол болгон үйлдэж эхэлсэн түүхтэй.

Магадгүй энэ үеэс ч юм уу битүүний урд өдрийг “Тоос гөвдөг” өдөр болгон, тэр өдөр өмнөх жилийнхээ хамаг муу бүхнийг үлдэн хөөж байна хэмээн сэтгээд, гэр орныхоо бүхий л өнцөг буланг нэг бүрчлэн цэвэрлэж, хивс, дэвсгэрээ гарган гөвж, цэвэр цэмцгэр гэр орондоо сайн сайхныг урин дуудахыг билгэдэн их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай.

Үүнд гэрийн бүх хүн боломжоороо оролцож, хүүхдүүдэд насанд нь тохирсон тоос арчих, хог шүүрдэх гэх мэт ажил оноодог бол эзэгтэй нар гэрээ цэвэрлэж,  айл гэрийн эзэд эвдэрсэрсэн, санжсан зүйлсээ энэ өдөртөө багтаан засаж янзалдаг байна. Мөн хашаа хороо, малын сараагаа ч цэвэрлэн айлчлан ирж буй жилээ угтан авдаг уламжлал өнөө ч оршин тогтносоор иржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06