ДҮҮЖИН ТЭЭВРЭЭР 4.5 КМ ЗАМЫГ 11 МИНУТАД ТУУЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/07

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан  Түгжрэлийг бууруулах төслийн нэгж, гүйцэтгэгч Франц Улсын "Пома" группийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Улаанбаатар хотод дүүжин тээвэр байгуулах ажлын гэрээг 2023 оны 6 сард байгуулсан бөгөөд энэ онд барилга угсралтын ажил эхэлнэ. Судалгаа, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн ажлыг энэ ондоо хэрэгжүүлэн 2025 оноос туршилт тохируулгын ажлыг хийж 2025 оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй юм.

Монголын анхны “Хотын дүүжин тээвэр” 4250 м урттай, 19 цамхагтай байхаар төлөвлөгдсөн. Энхтайвны өргөн чөлөө, наадамчдын замыг шууд холбосон эл тээвэр Туул гол, төмөр замын дээгүүр гарна. Энэ чиглэлд 1 цагт 650 хүн тээвэрлэх хүчин чадалтай ба 6 м/с хүртэл хурдлах уг тээвэр нийт замыг туулахад 11 минутын хугацааг зарцуулна гэж тооцоолжээ.

Төслийн 1-р үе шат: Нэг чиглэлд цагт 650 хүн /буудлуудад 28 кабины зогсоол/
Төслийн 1-р үе шат: Кабины тоог нэмж, нэг чиглэлд цагт 2300 хүн /98 кабины граж/

Төслийн гүйцэтгэгч Пома группийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр Франц улсаас энэ долоо хоногт ажлын шугамаар ирсэн байна. Тэд энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захиргаа, төслийн нэгж, Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж, төслийг урагшлуулах шийдвэрийг гаргахаар зорьж буй гэнэ. 

Францын Пома групп өөрийн охин компаниудтай хамтран дэлхий даяар дүүжин тээврийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Охин компаниуд судалгаа, бүхээгийн загварыг зохион бүтээх, механик эд ангийн угсралтыг хийдэг аж.

Пома групп дүүжин тээврийн төслөө АНУ, Өмнөд Америк, Европ, Азийн орнууд, Евро-Азийн орнуудад хэрэгжүүлж байсан.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Колумб улсад дүүжин тээврийн зургаан том шугам бүхий төсөл хэрэгжүүлсэн байна. Ингэснээр дүүжин тээврийг хэрхэн аюулгүй, дуу чимээгүй, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй байхад анхаарч ажиллаж, амжилттай технологийг бид нэвтрүүлж чаджээ.

Мөн Францын томоохон хотод дүүжин тээврийг нийтийн тээвэртээ амжилттай хэрэгжүүлсэн. 1-2 жилийн өмнө ашиглалтад орсон дүүжин тээвэр нь зорчигчдын суух дуртай, талархлыг хүлээсэн. Дүүжин тээврээсээ буугаад метро, автобусанд шууд суугаад явахаар холбогдсон байдаг.

Дэлхийн том хотуудад газарзүйн байрлал нь хуваагдсан, хүн амын нягтаршлаас шалтгаалан түгжрэл ихтэй, агаарын бохирдол, дуу чимээ ихтэй асуудлыг дүүжин тээвэр шийдэх боломжтой болоод байгаа юм.

Үүний үр дүнд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, 40 минут зорчдог хугацааг дөрөв дахин багасгасан байх жишээтэй.

Францын Телло дүүжин тээвэр нэг цагт хоёр талдаа 10,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Эдгээр иргэнийг автобусаар тээвэрлэвэл нэг цагийн хугацаанд 100 автобус хэрэгтэй, автомашинаар зөөвөрлөвөл 2,000 машин хэрэгтэй болно гэдгийг тооцоолсон байна.

ОХУ-ын Нижний Новгород хотын Волга мөрөн дээгүүр дүүжин тээврийг нэвтрүүлсэн нь цастай, мөстэй хүйтэн нөхцөлд ажилладгийг нотолж байгаа юм. Улаанбаатар хотод ч гэсэн дүүжин тээврийн бүхээгийн суудал халдаг байх шийдэлтэй бөгөөд уг кабинаас Улаанбаатар хотын 360 градус харж болохоор хийгдэх юм.

.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06