ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ “МОЭНКО“ ХХК-ТАЙ ХОЛБООТОЙ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ МАРГААШ БОЛНО

admin@Rec.mn
2024/02/06

Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, үр дүн болон Монгол Улсын хууль зөрчсөн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлыг хөндөх “Нээлттэй сонсгол” маргааш болно.

“МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордыг ашиглах зөвшөөрөл авахдаа нөөцийг багасгаж дарсан, улмаар Ховд аймагтай байгуулсан гэрээнд заасан “Коксын үйлдвэр барих”, “Цахилгаан станц барих” зэрэг үүргээ биелүүлээгүй, өнгөрсөн хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг хянаж, тайлагнаагүй гэсэн асуудлуудлыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дэвшүүлж, асуудлыг олон нийтийн аанхааралд оруулсан бөгөөд сонсголыг санаачилж, УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг аваад байгаа юм.

Бүлгийн бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “МоЭнКо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж,Оюунчимэгт дээрх сонсголд ирж оролцон, аймаг орон нутагтай байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг тайлагнахыг хүссэн албан бичгийг Ш.Адьшаа гишүүн энэ сарын 17-ны өдөр компанийн байранд нь очиж, гардуулж өгсөн билээ. 

Тэрбээр дөнгөж сая өөрийн цахим хуудсанд дараах мэдээллийг нийтэлжээ.

"Тун завгүй өдрүүд үргэлжилж байна. Гэвч нэг зүйл дээр залруулга хийе. Миний бие Ховдчуудаа төлөөлөн төр барилцах, хүндтэй хийгээд хариуцлагатай албыг хашиж байх хугацаандаа төр түмний үйл хэрэгт үнэнч шударга хандаж, Монгол улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, нийгэмд бугшсан олон асуудлыг хөндөж, өнөөдрийн байр сууриар бус ирээдүй маргаашийн хувь заяагаар хэмжин харж, өөриймсөг сэтгэлээр хандаж олон ажлуудыг шат дараатайгаар зориглон хийж байна.

Үүний нэг нь Ховд аймаг болон Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын тухай 2011, 2014 оны гэрээний хэрэгжилтийн талаар Ховд аймгийн үе үеийн удирдлага, Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК-ийн удирдлага, нутгийн ард иргэдийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2024.02.07 нд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.

Гэтэл энэхүү нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан миний нэр хүндэд халдсан худал ташаа олон мэдээлэл, дайралтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна.

Үүний нэг нь Хүний эрхийг хөхүүлэн дэмжигч “Өдрийн сонин” 2024.02.05-ны Даваа гарагийн Улс төрийн буландаа “Памфлет” төрлөөр би өөрийгөө захиалгаар бичүүлсэн мэт харагдахаар нийтлэлийг гаргажээ.

Монголын хамгийн олон уншигчтай, мэргэжлийн редакцтай, мэдээлэл нь үнэн бодит байдлыг эрхэмлэдэг тус сонин шүүлтүүргүйгээр ийм худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаад миний бие харамсаж байна. Иймд “Өдрийн сонин” мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан энэхүү нийтлэлдээ залруулга хийж өгөхийг хүсье. Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06