GOOGLE MAP ДЭЭР АЛДААТАЙ ТЭМДЭГЛЭГДСЭН БАЙСАН ГАЗРУУДЫН НЭРСИЙГ ЗАСУУЛЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/06

Google-н газрын зураг дээр Монголын зарим газар нутаг, уул, гол усны нэршил өөр орны хэлээр, ойлгомжгүй тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн байсан нь тухайн нутаг орны иргэд төдийгүй Монголчуудын бухимдлыг хүргэж байсан. Тэгвэл уг асуудлаар иргэд ЦХХХЯ-нд ханджээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал аль байршилд хэдэн нэршил алдаатай байгааг судлуулж, дүгнэн АНУ-д айлчлах үеэрээ Google компанид уг асуудлыг уламжлан шийдвэрлүүлсэн байна.  Тодруулбал, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 30 орчим газруудын нэршлийн алдааг залруулж Google map-н мэдээллийн санд зөв нэршлээр бүртгүүлсэн байна.

Тусгаар тогтносон улсын хувьд газар орныхоо нэрийг нэг стандартаар, нэг нэршлээр хөтөлж, түүнийгээ таниулах нь чухал гэдгийг Google-ийн Chrome үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломон ЦХХХ-ны сайдтай хийсэн уулзалтын үеэр онцолжээ. 

Мөн Монгол улс Google компанитай хамтарч 1,500 инженер бэлтгэх ажлыг 2-р сарын 15-аас эхлүүлнэхээр болсон байна. 2 тал хамтын ажиллагаагаа бататгаж, Монгол улсад цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгджээ. 

Хэрэглэгчдийн зүгээс тогтмол асууж байдаг Android in-app purchase-ийг энэ оны 2 дугаар хагаст нэвтрүүлэх хуваарьтайгаар Google комопани ажиллаж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учралыг Google компанийн удирдлагуудтай уулзах үеэр танилцуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06