МАН-ын дэргэдэх "Стратеги академи"-ийн захиралаар Б.Болорсайхан ажиллана

admin@Rec.mn
2021/11/29

МАН-ын дэргэдэх “Стратеги академи” нь 1955 онд “Нийгмийн түүхийн Институт” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 2014 оноос хойш сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний “Стратеги Академи” нэртэйгээр мэргэжлийн, шинжлэх ухааны, нээлттэй, ил тод, хараат бус, бие даасан үйл ажиллагааны зарчим дээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа Монголын  анхны үндэсний хэмжээний  ТИНК-ТАНК байгууллага юм. Үйл ажиллагааны хүрээнд  Монгол Улсын хөгжлийн  стратегийг шинжлэх  ухаанч судалгаанд үндэслэн  боловсруулж, бодлогын  түвшинд зөвлөх үйлчилгээ  үзүүлэн ажиллаж байна.

Тус академийн захирлаар ажиллаж байсан Х.Сайхансанаа өөр ажилд шилжсэн бөгөөд түүний оронд Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн шинжээч, эрх зүйч Б.Болорсайхан ажиллахаар болов.

Тэрбээр шинэ ажлаа хүлээж авахдаа “МАН-ын гол үзэл баримтлалын нэг тулгуур нь эрх тэгш байдал. Тиймээс эрх тэгш байдлыг хангах гэдэг нь Үндсэн хуульд заасанчлан, МАН-ын  үзэл баримтлалын хувьд ч тулгуур ойлголт учраас үүнд нэн тэргүүнд анхаарах нь чухал.  МАН-ын 30 дахь Их хурлаар хэлэлцэх тэргүүлэх бодлогын асуудлууд нь цаанаа  бүгд хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх, биелүүлэх, баталгаажуулах зорилготой. Стратеги академи бодлогын судалгааны  хүрээлэн гэдэг утгаараа Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг  хамгаалах, баталгаажуулах, хууль ёсыг дээдлэхэд холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад эдийн засгийг эрчтимжүүлэхэд авах арга хэмжээтэй уялдуулаад нийгэмд байгаа тэгш бус байдал, шударга бус байдлыг  үүсгэхэд нөлөөлж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд чухам юу хийвэл зохилтой вэ гэдгийг судлахаар зорьж байна” гэлээ.

Тэрээр захирлаар томилогдохоос өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүний эрхийн дээд комиссарын газар, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг төр, төрийн бус, олон улсын байгууллагад ажиллаж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06