Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ой тохиож байна

admin@Rec.mn
2021/01/14

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа бататган бэхжүүлсний 29 жилийн ой өчигдөр / 2021.01.13 / тохиолоо. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж, 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулиийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан түүхтэй.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа бүхэлд нь хэлэлцэн баталсан бөгөөд 1924 оны анхдугаар Үндсэн хуулиар Хаант ёсыг халж Бүгд найрамдах улсаа зарлан тунхаглаж, 1940, 1960 оны Үндсэн хуулиар тухайн үеийн нийгэм-улс төрийн зорилтыг тодорхойлж их бүтээн байгуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлж, 1992 оны Үндсэн хуулиар хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд эргэлт буцалтгүй орж хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлж хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаа зарлан тунхагласан билээ.

Өчигдөр Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академиас “Үндсэн хууль ба Монгол Ардын Намын гүйцэтгэсэн үүрэг” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ дахь  МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Г.Очирбат болон УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа нар оролцжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын илтгэлүүдэд Монгол Ардын Нам 100 жилийн  түүхийн хугацаандаа дөрвөн Үндсэн хууль тус бүрийг батлахад эрх баригч улс төрийн хүчин байж, улсынхаа тусгаар тогтнолыг бататгаж, шинэчлэл өөрчлөлтийн их үйл хэргийг улс орондоо манлайлан тэргүүлсэн гэдгийг онцолж байлаа. Мөн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг гүнзгийрүүлж, парламентат ёсыг улам бэхжүүлсэн, Монгол Ардын Намын 100 жилийн түүхэн ой тохиож байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн хувьсгалын шинэчлэлийн бодлогыг ч идэвхтэй эрчимтэй явуулж байгааг тодотгосон аж.

 “Үндсэн хууль ба Монгол Ардын Намын гүйцэтгэсэн үүрэг” хэлэлцүүлгээс гарсан үр дүн, санал зөвлөмжийг нэгтгэн Монгол Ардын Намын дэргэдэх бодлогын судалгааны институци “Стратеги академи”-ийн сэтгүүлд хэвлэхээр тогтсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06